Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Онгоцонд юу байв аа, харь гаригийн хүн үү, хий үзэгдэл үү

 ОХУ-ын Курганы иргэн Олес Подкорытова “Боинг” онгоцоор зорчиж явах үедээ авсан зургаа сүлжээгээр тараасан нь дуулиан шуугианы эх болжээ. Бүсгүйн хэлснээр бол саявтар томилолтоор явж байхдаа онгоцонд селфи хийж авсан зургаа хожим нь үзтэл ер бусын зүйл нүдэнд нь туссан гэнэ.
“Би энэ зургаа сүлжээнд оруулсан чинь бөөн асуултад дарагдаж, янз бүрийн сэтгэгдэл бичээд эхэлсэн. Үүний дараа л миний ард зурган дээр юу гарсныг би харсан” гэж бичжээ.
Зургийг үзсэн хүмүүс бүсгүйн ард зорчигчийн суудалд дээр байгаа сонин дүрсийг зарим нь харь гаригийг хүн гэж байгаа бол, нөгөө хэсэг нь хий үзэгдэл гэсэн байна. Гэтэл нэг хэсэг нь бүр сонин тайлбар хийж энэ бол зүгээр л гэрлийн хугарал гэсэн нь ч байна.
Сэтгүүлчид үүний учрыг олчих санаатай нислэгийн “Логовушка” төвийн шинжээч, Як-40 нисэх онгоцны дарга байсан Виктор Луневт хандаж асуухад “Нисгэгчид уг нь янз бүрийн зүйлд итгэмтгий улс. Гэхдээ минийхээр бол энэ зурган дээр онцгой зүйл алга. Зорчигчийн эд зүйл байсан нь гэрэл муугаас ч юм уу, цаасны чанараас болоод ийм харагдаж байгаа байх” гэж хэлжээ.
Тэр бас “Би иргэний онгоцоор 15 мянган цаг ниссэн. Миний ажигласнаар бол  гэрлийн хугарал мэт физикийн хуультай л холбоотой байдаг. Намайг нисч явахад онгоцны минь хажуугаар яг ижил онгоц нисээд байсан тохиолдол бий. Тэр бол агаар дахь усны дуслуудад л тэгэж харагдсан хэрэг” гэж нисгэгч ярьсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан