УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно"
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Хүмүүстэй холбоо тогтоохын тулд харь гаригийнхан зүсээ хувилгадаг

Гудамжинд, хаа нэгтэй явж байгаа та өөрийнхөө юм уу, сайн таньдаг нэгнийхээ яг ихэртэй таарвал юу бодогдох вэ. Энэ бол бидэнтэй холбоо тогтоохоор ирсэн харь гаригийнхан манай дэлхий дээр зүсээ хувилгасан нь тэр гэж ер бусын үзэгдэл судлаачид үзэж байна. Ийм явдал Орост 1990-ээд оны эхээр олонтаа тохиож байсныг хэвлэлүүд ингэж бичжээ.
Дальнегорск хотод нэгэн эмэгтэй өөрийнхөө хүүхдүүдийг гэртээ мөнгөлөг өнгийн комбинзон өмсчихсөн явж байхыг харсан байна. Тэд нь ч биеэ бүр хачин авч явж, эмэгтэйг тэднийг зэмлэж эхлэхэд нь цахилгаанаар цохиулчихаж. Эмэгтэй сэргэх үед хүүхдүүд нь ч дэлгүүрээс буцаж ирэх таарч, харин ер бусын “хүүхдүүд” алга болсон байна.
Латвийн Огрын районд бас нэг эмэгтэй хээр явж байгаад бүр гурвын гурван ийм хүнтэй тааралдаж. Нэг нь өөрийнх нь ээж, нөгөө нь өөрөө бага охиноо тэвэрчихсэн огт хөдлөлгүй зогсч байжээ. Эмэгтэйг алмайрч байх хооронд ойгоос 160 орчим см өндөртэй өөр гурван ийм хүн гарч ирээд нөгөө ихрүүдтэй уулзаад эргэж ой руу орсон байна. Эмэгтэйн “ихрүүд” ч агаарт замхран ал болсон гэнэ.
Киргизийн Александровка тосгонд зургадугаар ангийн гурван охин зугаалж явтал 2,5 метр орчим өндөртэй, саарал өнгийн комбинзон өмссөн нэгэн таарсан нь тэдний ангийн Любагийн аав Николайтай яг адилхан байжээ. Тэрээр охидыг жижигхэн байшинд урьж бялуугаар дайлсан байна. Гэнэт хаалга дуугарах шиг болоод Николай “ах” нь оргүй алга болж байшин ч агаар хөөрөн уусчээ. Харин ширээн дээр улаан гэрэл, товчлууртай жижигхэн аппарат байсан гэнэ. Нэг охин товчлуурыг дартал гурван охин анх байсан газартаа эргээд ирчихсэн, эргэн тойронд нь юу ч үгүй болсон байжээ.
Тюмень мужийн иргэн Надежда бас 1990 оны наймдугаар сарын 4-нд өглөө сэрэхэд нь хаалгыг нь хүн тогшиж. Нөхөр нь шөнийн ээлжтэй, эзгүй байжээ. Хаалганы цаанаас хуучин танил Олегийнх нь дуу дуулдаж. Харин Олег ажлаар яваад эзгүй байгаа гэдгийг Надя мэдэж байсан болохоор жаахан айж Олегийг цонх руу оч доо гэвэл тэр нь үнэхээр л Олег байж. Гэхдээ сахалгүй, бас нүд нь өөр, арай залуу гэнэ.
Тэгэхээр нь Надя түүнийг паспортаа үзүүл гэхэд тэр нь “Хар өглөөгүүр надад юун паспорт байхав дээ” гээд хаалгыг нь тогшсоор байсан гэнэ.
Надя айгаад хаалгаа нээхгүй байсан ч “Олег” хаалгаа нээхийг гуйж чухалчлан ярих яаралтай хэрэг байна гэсээр байж. Надя түүнээс ямар нэгэн хуучин дурсамж ярь гэхэд “Олег” үнэхээр танилууд, төрөл төрөгсдийг нь нэрлэж байсан ч сүүлийн үйл явдлууд дурсамжийг нь ярьж чадахгүй байжээ.
Тэр бүү хэл Надяг хүүхэдтэй эсэхийг нь мэдэхгүй байсан гэнэ. Гэсэн хэрнээ Надяг хаалгаа нээхийг шаардсаар байж. Харин Надя хаалгаа нээлгүй байсаар энэ явдал төгсчээ.
Долоо хоног өнгөрч Надежда дэлгүүр орохоор хотын төвд явж байгаад жинхэнэ Олегтой таарсан байна. Тэр урьдынхаараа л сахалтай, өөрийнхөө насандаа харагдаж. Тэгээд тэд уулзаж, Олег томилолтоос дөнгөж өчигдөр ирснээ, энэ хугацаанд хотдоо эргэж ирээгүй гэдгээ ч ярьсан байна.
Ер бусын үзэгдэл судлаачид энэ бүхнийг харь гаригийнхан манай дэлхийн хүмүүстэй харилцаа холбоо тогтоохын тулд хэн нэгний дүрд хувилан ихэр нь болдог гэж үздэг байна. Тэгэхдээ бүр тухайн хүний сайн мэдэх нэгний ихэр болдог ч ганцхан хувцас, робот шиг хөдөлгөөн, яриа хандлагаараа ялгардаг гэжээ.

0 Сэтгэгдэл