Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Золбин нохой оюутан бүсгүйн амийг аварчээ
Украины Полтав мужид 20 настай оюутан бүсгүй хичээлдээ явж байтал замаар явж байсан машин мөргөөд гэмтээчихэж. Оюутан бүсгүй хүнд гэмтэл аван ухаан алдаж унахад гэмт этгээд түүнийг үхчихэж гэж бодоод баригдахгүйн тулд ойд оруулж хаячихаад яваад өгсөн байна.
Ухаангүй хэвтсэн бүсгүйг орон гэргүй нэгэн нохой биеэрээ дулаацуулан хэвтэж, түүнийг сэргээхийн тулд нүүрийг нь байнга долоож байжээ. Ухаан ороход нохой нүүрийг минь долоож байсан гэж бүсгүй дараа нь ярьсан байна.
Азаар хөлдчихөлгүй ухаан орсон бүсгүй арай гэж ойролцоох шатахуун түгээгүүр хүрэхэд тэд нь дээгүүрээ бараг хувцасгүй эмэгтэй, маш хүнд бэртэлтэйгээр ирээд байна хэмээн цагдаа дуудсанаар оюутан бүсгүй аврагджээ.
“Гэмт хэрэгтэн, бүсгүйг үхчихсэн гэж бодоод осол гаргаснаа нуух гэж ойд оруулж хаяад зугтаасан байна. Тэр хүйтэнд золбин нохой бүсгүйг биеэрээ төөнөн дулаацуулж байгаагүй бол оюутан хөлдөж үхэх байсан” гэж Полтав мужийн цагдаагийн газрын дарга Олег Бех хэлснийг хэвлэлүүд иш татжээ.
Тархиндаа гэмтэл авсан бүсгүйг эмнэлэгт хүргээд хууль сахиулагчид осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт этгээдийг хайж эхэлжээ.
Украины Полтав мужид 20 настай оюутан бүсгүй хичээлдээ явж байтал замаар явж байсан машин мөргөөд гэмтээчихэж. Оюутан бүсгүй хүнд гэмтэл аван ухаан алдаж унахад гэмт этгээд түүнийг үхчихэж гэж бодоод баригдахгүйн тулд ойд оруулж хаячихаад яваад өгсөн байна. Ухаангүй хэвтсэн бүсгүйг орон гэргүй нэгэн нохой биеэрээ дулаацуулан хэвтэж, түүнийг сэргээхийн тулд нүүрийг нь байнга долоож байжээ. Ухаан ороход нохой нүүрийг минь долоож байсан гэж бүсгүй дараа нь ярьсан байна.

0 Сэтгэгдэл