Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Ц.Элбэгдорж: Их хурлын тогтоолыг өөрчилбөл хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгох боломжтой
А.АКЭРКЭ
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн фэйсбүүктээ “Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” хэмээн бичсэн нь олны анхаарлыг ихэд татаад байгаа. Гэхдээ түүний эл үйлдлийг сонгуулийн шоу гэсэн өнцгөөс харах нь дийлэнх байна. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн шагналын тухай хуулийн төсөл”-ийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хүүхдийн мөнгөний тухай ийн ярилаа.

“Надад олон хүн хандсан. Хүмүүс миний гаргасан саналыг янз бүрээр л харж байна. Судалгаа явуулж, 1-20 хүртэлх шатлал бий болгоод тодорхой шалгуур давсанд нь хүүхдийн мөнгө олгохоор болсон. Энэ шалгуур хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор гурван ч зүйл гарч ирээд байгаа юм. Хүүхдийн мөнгө авдаггүй хүмүүс бий. Шаардлагатай материалаа бүрдүүлээд, зохих газар нь хандаагүй хүмүүст хүүхдийн мөнгө олгодоггүй. Бүх хүүхдэд мөнгө өгдөг ч аваагүй үлдсэн мөнгө нь хаашаа ордог нь ойлгомжгүй байдаг гэх хүмүүс байдаг. Тэгвэл тэр мөнгө нь төсөвт үлдээд бусад зүйлд зарцуулагдаад явдаг юм.
Одооны судалгаагаар 18 нас хүртэлх нийт хүүхдийн 86 хувь нь мөнгөө авч байгаа. 14 хувь нь мөнгө авдаггүй юм билээ. Жишээлбэл, миний хувьд өөрийнхөө хоёр хүүхдэд мөнгө авдаггүй. Асарч явдаг хүүхдүүдийнхээ мөнгийг нь аваад хадгалдаг. Тэр мөнгийг нь аваад хүүхэддээ хуримтлал үүсгэх ёстой л гэж боддог. Тэгэхээр бичиг баримтаа бүрдүүлээд өөрийн биеэр очоод бүртгүүлбэл хүүхдийн мөнгө авах бүрэн боломжтой. 2013 онд хийсэн судалгааны бүртгэлээр нийт хүүхдийн 80 орчим хувь нь мөнгөө авах юм билээ. Тиймээс янз бүрийн шалгуур тавих нь илүүц юм. Харин бүртгэл тал дээрээ сайн ажил болсон байж магадгүй. Гэхдээ судалгаа хийхээр ирсэн хүмүүс машинтай юу, хөргөгч, телевизор бий юү гэх нь хүндрэлтэй асуудал болчихож байгаа юм. Ямар ч хүнд амьдралтай айл орчин үеийн зурагттай л байгаа. Гэтэл зээлээр авсан уу, жижиг үү, том юм уу гээд ирэхээр “хүүхдийн мөнгө өгөх өгөхгүйг би л шийднэ” гэх асуудал гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Би нийгмийн даатгалын бүртгэл хийж байгаа хүмүүсийг хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ л би шийднэ, шийдэж чадна, танай хүүхдийг оруулж, хасч чадна гэх асуудал тодорхой албан тушаалтан дээр үүсч буй юм. Хүүхдийн мөнгөний асуудалд эхнээс нь миний барьсан зарчим бол ийм асуудал хэрэггүй гэж үзсэн. Тухайн иргэнд эрхийг нь өгөөд өөрөө очоод авна гэвэл бүртгүүлээд авах боломжийг нь олгох хэрэгтэй байгаа юм.
Их хурлын дарга, Ерөнхий сайдтайгаа энэ асуудлын талаар зөвлөлдсөн. Миний хувьд нийгмийн мэдээлэл дунд байдаг учраас олон эцэг, эх надад хандсан. Зарим нь ингэх л байсан юм бол яах гэж анхнаас нь судалгаа энэ тэр гэж төөрөгдүүлсэн юм бэ гэж байсан. Төсөв хүрэхгүй, болохгүй байна гээд Их хурлын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн шүү дээ. Тэгэхээр одоо Их хурлын тогтоолд өөрчлөлт оруулах асуудал байгаа юм билээ. Засгийн газар ч гэсэн энэ асуудлыг дотроо яриад, өөрчлөлтийн асуудлыг тавиад шийдүүлье гэж байгаа. Тэгэхээр би хувьдаа үүнийг шийдчих байх гэж бодож байна. Нөгөө нэг үндэслэл нь нийгмийн халамжийн мөнгө гэхээсээ илүүтэйгээр Монголын хойч үе эрүүл өсч торних, олуулаа болох гэдэг бодлогын асуудал юм. Мөн судалгаанаас болж үнэхээр авах ёстой, шаардлагатай иргэд хасагдчих нөхцөл байдал харагдаад байгаа учраас л санаачилга гаргаж ажиллаж буй хэрэг”.

0 Сэтгэгдэл