Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Татварын хөнгөлөлт эдлэх тайлан авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлээр амьдран суух зорилгоор анх удаа хувьдаа орон сууцны барилга барих,  худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээтэй хөрөнгөтэй тэнцэх орлогыг татвараас чөлөөлсөн байдаг.
Энэ 30 сая төгрөгийн 10 хувь буюу гурван сая төгрөгийг чөлөөлж хувь хүний өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо төлсөн ХХОАТ-аас буцаан олгодог юм.
Хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн ч гэсэн тухайн жилд олсон орлогоо тодорхойлж, төлөх татвараа харъяа татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тайлагнах ёстой.
Мөн Албан байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаа хүн тухайн жилд төлсөн татварын хэмжээгээр татвараас чөлөөлөлт эдлэх боломжтой юм. Иймд хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх иргэний тайланг Дүнжингарав төвд байрлаж байгаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авч эхэллээ.
Татвар төлөгчид ажлын өдрүүдэд 8.00-20.00, бямба гарагт 10.00-15.00 цагуудаас дүүрэг харгалзахгүйгээр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлэх боломжтой хэмээн НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР мэдэгдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан