Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
“Стресс, сэтгэл хөдлөлөө ойлгож зохицуулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно
Тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд халуун ус хязгаарлана
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг баталсантай холбогдуулан гишүүд мэдээлэл хийлээ
АН: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
АТГ Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг шалгаж эхэлжээ
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна
Татварын багц хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Өнөөдөр Монголын түүхэнд хараар бичигддэг
Энэ өдөр Монголын түүхэнд хараар бичигдэх эмгэнэлт үйл явдал тохиосон нь Увс аймгийн Малчин сум руу зудын гамшигтай танилцаж, дүгнэлт гаргахаар явсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг нисдэг тэрэгтэй осолдсон явдал байв.

Нэгдүгээр сарын 12-ны баасан гарагийн өглөө МИАТ компанийн “JU1025” дугаартай МИ-8 нисдэг тэрэг Увс аймгийг зорин хөөрчээ. Нислэгийн багт НҮБ-ын төлөөлөл болох гамшгийн үнэлгээ хийх багийнхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг, “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг, Япон улсаас ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс багтсан байв. Хоёр өдрийн томилолт авсан багийнхан зорьсон газраа хүрч, товлосон ажлаа амжуулчихаад бямба гарагийн өглөө буцахаар төлөвлөжээ. Харамсалтай нь, хүйтэн өвөл халуун сэтгэл тээж холыг зорьсон багийнхан эргэж ирэхгүйгээр явсан байв.
Тэд нэгдүгээр сарын 14-ний өглөө Улаангом хотоос хөөрч Малчин сумаас зүүн урагш 15 км-ын зайд далайн төвшнөөс дээш 2275 метрийн өндөрт орших Баянхайрхан уулын энгэр, Хайрханы ам хэмээх газар малчин н.Занадангийн өвөлжөөнд буухаар оролдсон ч үзэгдэх орчин муу байснаас товлосон цэгээс 60 метр хазайж, улмаар газардалт амжилтгүй болсон юм.
Гамшгийн цэгт хүрч малчин ардын амьдрал ахуйтай биечлэн танилцахаар явсан тэд зуурдаар амиа алдсан ч ар гэрийнхэн, хамт олон, найз нөхөд нь дурсгалыг нь хүндэтгэх үүднээс олон ажил санаачлан хэрэгжүүлсэн. Тухайлбал, осол болсон газраас холгүй орших дэнж дээр 2.6 метр өндөр гантиг хөшөө босгож “Энд 2001 оны нэгдүгээр сарын 14-нд хүмүүнлэгийн үйлс тээж явсан баатрууд эндсэн юм. Тэднийгээ мөнхөд дурсан санацгаая” хэмээгээд амь үрэгсдэн есөн хүний нэрийг сийлсэн байдаг.

0 Сэтгэгдэл