Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Сумын сургуулиас өрнөсөн аян сайдаас дэмжлэг авлаа
Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Жаргалант хайрхан ууланд 30 гаруй цоохор ирвэс, 200 орчим янгир, 50 гаруй аргаль, хойлог шувуу, тарвага, зэрлэг сонгино, вансэмбэрүү цэцэг тэргүүтэй ховор ан амьтан, эмийн ургамал элбэг. Эдгээрээс идэш тэжээл, амьдрах орчин нь жил ирэх тусам хумигдан доройтож, тоо толгой нь цөөрч байгаа нь цоохор ирвэс. Өдгөө Жаргалант хайрхан ууланд хэчнээн ирвэс байгаа талаар нарийн дүн мэдээ гаргаагүй ч Дэлхийн байгаль хамгаалах сангаас нууц камерын бичлэгт үндэслэн 30 гаруй ирвэс бий хэмээн тооцжээ.

Ирвэсийн идэш тэжээл болсон янгир ямаа өндөрлөг газарт нутагладаг. Тиймдээ ч Алтайн салбар уулсын нэг Жаргалант хайрханд ирвэс идээшлэн тархсан нь энэ. Харамсалтай нь ирвэсийн тоо толгой жилээс жилд цөөрч, устаж мөхөх аюул нүүрлээд буй. “Уулын эзэн” хэмээн нутгийн олон нууцхан эмээж мөн дээдлэн шүтэж ирсэн цоохор ирвэс цөөрч байгаад хүний хүчин зүйл нөлөөлөх нь их. Тэр дундаа нутгийн ард иргэд ирвэсийн идэш тэжээлийн нэг тарваганд хавх тавьдаг нь хамгийн том эрсдэл болдог байна.

Ууланд булсанд хавханд тарвага зурам бус ирвэс орж хөлөө тасдуулах нь их. Ирвэс гэгч амьтан хөлийн хурдаар хоолоо олж иддэг байгалиас заяасан тавилантай амьтан. Тиймдээ ч хавханд хавчуулж хөлөө тасдуулсан ирвэс хоолоо олж идэж чадахгүйд хүрч үхэж үрэгдэх нь элбэг. Ирвэсэнд тулгарсан эл аюулыг Дэлхийн байгаль хамгаалах сангийнхан хамгийн ухаалаг аргаар шийдсэн нь өдгөө үр дүнгээ өгч нутгийн иргэдийн гар дээрх хавхны тоо эрс буурчээ.

Сангаас Манхан сумын сурагчид, тэр дундаа Жаргалант хайрханы ойролцоо нутагладаг айлын хүүхдүүдийг хавх цуглуулах ажилд татан оруулсан байна. Уншигч та ч гэсэн “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” гэх аяны тухай сонссон байх. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас эхэлсэн аяны хүрээнд Манхан сумын сургуулийн 50 гаруй сурагч нэгдэж “Бөхөн”, “Гүем” гэх хоёр клуб байгуулагджээ.

Ирвэс хамгаалах ажилд итгэл сэтгэлээ зориулсан экоклубийн сурагчид анх малчдаас хавхыг нь хэрхэн авах аргаа олохгүй байсан ч хавхнаас илүү хэрэгтэй зүйлийг нь өгч хариуд нь ирвэсийн хөлд “тушсан” хүйтэн төмрийг нь авах мэргэн ухаан сийлсэн аж. Аймгийн төвөөс алс зайдуу, Манхан сумын малчин ардад хавхнаас илүүтэй бидон сав, саалийн хувин, усны сав, тогоо шанага үнэтэй байх нь мэдээж. Ингээд сурагчид хувин сав, тогоо шанага авах хөрөнгө мөнгө олохоор Дэлхийн байгаль хамгаалах санд хандсанаар нааштай хариу сонсч, сангаас сурагчдын өрнүүлсэн аянд хөрөнгө оруулсан байна.

Экоклубээс  гаргасан хавхаар солих боломжтой
бараа таваарын танилцуулга


Ингээд л бидон сав, саалийн хувин, тогоо шанага тэргүүтэн тэвэрсэн багачууд Жаргалант хайрханыг тойрч айл бүрийг алгасалгүй явсаар 200 гаруй хавх цуглуулжээ. Өнгөрсөн оны 4-10 дугаар сар хүртэл зургаан сар өрнөсөн аяны үр дүн төсөөлснөөс илүү байсан учир залуу “байгаль хамгаалагчид” маань бусад сумдад цаашлаад аймаг даяар хэрэгжүүлэхээр зориг шулууджээ. Улмаар “хавхгүй аймаг” болох зорилт дэвшүүлж аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгч нарт уламжилсан байна. Сурагчдын санаачлагыг орон нутгийн удирдлагууд сайшаан хүлээн аваад зогсохгүй БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ч экоклубийн сурагчдыг өчигдөр хүлээн авлаа.

“Бөхөн”, “Гүем” клубийг төлөөлж багш Ж.Отгонбаярын хамт ирсэн 13 сурагчийг сайд өрөөндөө хүлээн авч уулзсан юм. Тэрээр “Байгаль дэлхий бол хүн төрөлхтний өлгий. Энэ дэлхий ертөнц дээр оршин буй амьд бодгаль бүхэн эх дэлхийн эд эс. Энэ бүхэн харилцан хамааралтай оршдог нь байгалийн хууль. Ирвэс байгаа газарт янгир ямаа зайлшгүй байдаг. Харин янгир ямаатай ууланд идэш тэжээл болсон элдэв эмийн ургамал ч ургадаг. Ингэхээр эргэх холбоотой экологийн олон янз байдлыг авран хамгаалахаар ажиллаж буй та бүхэн маш том гавьяа байгуулж байгаа хэрэг. Ийм бага балчраасаа байгаль дэлхийгээ хайрлах үзэл тээж, төлөвшиж байгаа нь хамгийн сайн чанар” хэмээн онцолсон юм. Тэрээр сурагчдын ажлын үр дүнтэй танилцаад “Маш сайн санаачлага” хэмээн сайшаагаад зогсохгүй дэмжин ажиллахаа ч амласан. Сурагчид ч “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян орон даяар өрнүүлэх боломжтой тухай сайдад санал болгосон юм. Сайд ч бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд хавхтай холбоотой хууль, эрхзүйн орчныг судалж орон даяар аян хэрхэн өрнүүлж болох тухай холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгохоо хэлсэн.

Ч.Баярмаа: Ирвэс устаж мөхөхөд нөлөөлж буй хамгийн том аюул бол хүн

“Хавхгүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяны хэрэгжүүлэгч “Бөхөн” экоклубийн ахлагч Манхан сумын сургуулийн 10в ангийн сурагч Ч.Баярмаатай ярилцлаа.

-Анх аянд хэрхэн нэгдсэн тухайгаас яригаа эхлэх нь зөв байх?
-Манай сургууль “Ус чандмань эрдэнэ”, “Хоггүй орчин” гэх мэт зорилтот аяныг тогтмол өрнүүлсээр ирсэн. Энэ уламжлалын дагуу ирвэс хамгаалах ажилд өнгөрсөн жилийн хавраас оролцож эхэлсэн юм. Анх ангийн багш маань Жаргалант хайрханы ойр орчим нутагладаг айлын хүүхдүүдийг бүртгэж авсан юм. Удалгүй, Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд сургууль дээр ирж ирвэс гэгч амьтны тухай ойлголт өгөхийн зэрэгцээ Жаргалант хайрханд байрлуулсан камерын бичлэгийг үзүүлсэн. Тэр бичлэгт хөлдөө хавх чирсэн, тэр ч бүү хэл хавханд хөлөө тасдуулсан ирвэсийн дүрс үлдсэн байсан. Үүнээс өмнө бид ирвэс гэгчийг махчин араатан гэж бодож явснаас ууланд булсан хавхнаас болж тийм нөхцөл байдалд орсныг мэддэггүй байсан хэрэг. Тиймдээ ч гэр нь Жаргалант хайрханы ойр орчмоор нутагладаг хүүхдүүд ирвэс хамгаалах ажилд чадах чинээгээрээ хувь нэмэр болох үүднээс хавх цуглуулах ажилд оролцож эхэлсэн хэрэг.

-Угтаа ууланд булсан хавхнуудыг тарвага барихаар тавьдаг юм билээ?
-Ер нь, Жаргалант хайрханд хамгийн элбэг тархсан амьтан бол тарвага. Гэвч бэлээхэн булчихсан хавханд зөвхөн тарвага орно гэж байхгүй шүү дээ. Ирвэсийн идэш тэжээлийн нэг нь тарвага. Тиймдээ ч тарвага барихаар хөөж явсан ирвэс нүхнийх нь ойролцоох хавханд орж хөлөө хавчуулдаг юм билээ.

-Одоогоор хэчнээн ирвэс хавханд орж хөлөө тасдуулсан гэж тоолсон юм бэ?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй ч 5-6 ирвэс хавханд орж хөлөө тасдуулсныг камерын бичлэгээс олж мэдсэн. Ер нь, манай Манхан сумын Жаргалант хайрхан зэргэлдээ Мөнххайрхан сумын Мөнххайрхан ууланд хамгийн олон ирвэс тоологдсон юм билээ.

-Голдуу нутгийн иргэд хавх тавьдаг байх?
-Тийм, ихэвчлэн нутгийн иргэд хавх тавьдаг. Мөн зэргэлдээ Зэрэг, Мөнххайрхан сумдын малчид ч хавх тавих нь бий. Нэг талаас тарваганд хавх тавих нь ард иргэдийн амьжиргаагаа залгуулах хэлбэр болчихсон зүйл. Тиймдээ ч нутаг орон алгасч ууланд хавх булж явдаг болов уу.

-Хоёр бүлгийн 50 гаруй сурагч маань одоогоор хэчнээн хавх цуглуулаад байгаа вэ?
-200 гаруй хавх цуглуулчихаад байна.

-Цуглуулсан хавхаараа хөшөө босгосон гэж сонссон?
-Тиймээ, цуглуулсан хавхныхаа 110-аар нь дэлхийн бөмбөрцөг хэлбэртэй хөшөө босгож Ховд хотод байрлуулсан. Дэлхийн бөмбөрцөг хийдэг нь эх болсон дэлхийгээ энх амгалан байхыг бэлгэдсэн хэрэг.

-Хавхаа хэрхэн цуглуулсан нь сонирхолтой байна?
-Бидний зүгээс ирвэс хамгаалахын тулд эхний ээлжинд хийж чадах нь хавх цуглуулах байсан. Ууланд булаатай хавхнуудыг нутгийн ард иргэд л тавьж байгаа шүү дээ. Хэрэв хавхыг нь хураачихвал ирвэсэнд учирах аюул төдий чинээ буурна гэж үзээд айлуудаар явж хавх цуглуулахаар болсон юм. Гэвч хавхаа зүгээр өгчихгүй нь мэдээж. Тиймээс хавхыг нь бараа таваараар сольж авах санаачлага гаргаж, Дэлхийн байгаль хамгаалах санд уламжилснаар хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн. Улмаар бид хөдөөний айл өрхүүдэд хавхнаас илүү хэрэгтэй саалийн хувин, тогоо, хөнгөн цагаан усны бидон сав гэх мэт зүйлсөгч хариуд нь хавхыг нь авсан. Жишээ нь, 25 литрийн бидон саваар зургаан хавх сольдог бол хос саалийн хувин хоёр хавхаар үнэлэгдэнэ.

-Хавхаа солих уу гэхэд нутгийн иргэд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Өндөр настнууд бидний ажлыг их дэмждэг. “Миний хүүхдүүд маш зөв зүйл сэдсэн байна” гээд л хавх л байвал бидэнд өгдөг. Харин залуучууд нь тийм ч таатай ханддаггүй. Тэр ч бүү хэл “Манай малыг тэр ирвэс чинь барьчихсан” гээд өс санасан янзтай хэлэх нэгэн ч байдаг. Бид ойлгохдоо малыг нь ирвэс барьсан бол цэвэр малчны буруу гэж бодсон. Зэрлэг араатан хэдэн мянганаар нутаглаж ирсэн газар орондоо л байгаа. Малчид малаа хайхрахгүй уул өөд бэлчээчихдэг. Түүнээс болж ирвэс мал барих нь элбэг. Түүнчлэн, хавханд хөлөө тасдуулсан ирвэс айлын хот руу халдах тохиолдол бий. Хэрэв тэр ирвэс хөлөө тасдуулаагүй бол ууландаа идэш тэжээлээ олоод идчихнэ шүү дээ. Ингээд бодохоор ирвэс устаж мөхөхөд нөлөөлж буй хамгийн том аюул бол хүн.

-Та бүхний санаачлан хэрэгжүүлж буй аяныг салбарын сайд дэмжиж ажиллахаа амласан?
-Аянаа яагаад цааш үргэлжлүүлэх гээд байгаа юм гэхээр бид хавх цуглуулж явахдаа 20 гаруй хавхтай хүнтэй таарсан. Тэр хүн бидний саналын дагуу 10 хавхаа сольсон ч 10-ыг нь аваад үлдчих жишээтэй. Хадгалах гэж авч үлдээгүй нь мэдээж шүү дээ. Тиймдээ ч бид аянаа цааш үргэлжлүүлэх нь зөв гэж шийдээд наашаа ирэхийнхээ өмнө аймгийнхаа Засаг дарга Цэвээнравдантай уулзсан. Мөн өнгөрсөн аравдугаар сард манай аймагт “Уур амьсгалын өөрчлөлт бидэнд ч хамаатай” гэдэг чуулган болж Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон есөн сумын сурагчдын төлөөлөл оролцсон юм. Энэ чуулганд манай клубээс “Монгол Улсын хамгийн анхны хавхгүй аймаг болъё” гэсэн уриалга дэвшүүлж, бусад сургуулийн сурагчдаас хавхыг өөр ямар аргаар хурааж авч болох тухай санал сонсч, цаашид сум, орон нутагтаа хэрэгжүүлэхийг уриалсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан