Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Цэргүүд мэргэжил эзэмшиж эхэллээ
Л.БАТБААТАР

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө “Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах” зорилтыг тусгасан байдаг. Энэ дагуу 2013 онд Монгол Улсын Засгийн газар “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр улс орны томоохон бүтээн байгуулалтын ажилд цэргийн албан хаагчдыг оролцуулахаар болсон. Ингээд цэргийн албан хаагчдад шаардлагатай мэргэжил олгох чиглэлээр Хөдөлмөрийн яам болон Батлан хамгаалах яамны хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

Хоёр яамны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу  цэргийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтын нээлтийн ёслол өчигдөр Хөдөлмөрийн яамны харьяа Налайх дахь  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд боллоо. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон холбогдох албаны хүмүүс, Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагч бэлтгэх төвийн сонсогчид, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, багш нар оролцлоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Налайх дүүрэг дэх МСҮТ нь 1954 онд байгуулагдсан, 62 жилийн түүхтэй байгууллага юм. Энэ хугацаанд маш олон тооны мэргэжлийн боловсон хүчинг Монгол Улсад бэлтгэж өгсөн түүхтэй.

2012-2016 оны хооронд бүтээн байгуулалтын том зорилт Монгол Улсын Засгийн газар дэвшүүлэн тавьсан. Үүний нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр юм. Монгол Улс хөгжлийнхөө эрчимтэй гараан дээр ирлээ. Төмөр зам болон авто зам тавих, орон сууцны цогцолбор хороолол барих, уул уурхайн салбарт ажиллахад мэргэжилтэй боловсон хүчин олноор  шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газар эх орныхоо бүтээн байгуулалтад цэргийн алба хааж байгаа залуучуудыг давхар мэргэжил эзэмшүүлэх, улмаар бүтээн байгуулалтад оролцуулахын тулд 24 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Нэг удаагийн сургалтаар ажил дуусахгүй. Бид цаашид хэрэгжүүлэхээр маш том зорилт өмнөө тавьсан. Та бүгд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болоорой. Сайн сураарай гэж захья” гэлээ.

Мөн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Зэвсэгт хүчин улс орны өмнө тулгамдсан асуудалд манлайлан оролцох ёстой гэж үзэж байна. Цэргийн албан хаагчид бэлэн байдлаа алдахгүйгээр энх цагийн бүтээн байгуулалтад оролцдог түүхэн уламжлалтай. Энэ хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаах хугацаандаа цэргийн болон улс ардын аж ахуйд хэрэгтэй мэргэжил давхар эзэмших ба улмаар ажилтай орлоготой болж амьдрал ахуйгаа авч явахад залуучуудад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг Батлан хамгаалах яам болон Хөдөлмөрийн яам  хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь цэргийн насны залуучуудад хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцож, цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмших ховор сайхан боломж нээж өгч байна. Монгол цэрэг төр ард түмнийхээ итгэлийг дааж, эх орноо хамгаалагч, даян дэлхийд энхийг сахиулагч цэрэг болсон төдийгүй улс орны бүтээн байгуулалтад оролцох хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг биелүүлж бүтээн байгуулагч цэрэг болох түүхэн үйлсэд оролцох гэж байна. Эрхэм дайчид та бүхнийг цэргийн эрдэмд шамдан боловсрохын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалтын ажилд өөрийн мэдлэг хүч хөдөлмөрөөрөө манлайлан оролцож цэрэг эх оронч, хөдөлмөрч, шинэ үеийн төлөөлөл болно гэдэгт Батлан хамгаалах яам итгэл дүүрэн байна” гэлээ.

“Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлээр 3362 хүний захиалга ирүүлжээ.  Үүний 2601-г нь Ахлагчийн сургуулийн сонсогчдоор бүрдүүлнэ. Ингэхдээ тэднийг  таван мэргэжлээр сургаж бэлтгэх юм. Тухайлбал, хүн машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч гэсэн мэргэжлээр сургалтад хамрагдаж  мэргэжлийн үнэмлэх ажлын байртай болно. Эхний ээлжинд  Хөдөлмөрийн яамны харьяа Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механизмын оператор мэргэжлээр БХИС-ийнхарьяа Ахлагчийн сургуулийн 110 сонсогч дөрвөн бүлэгт хуваагдан суралцаж эхэлжээ.  Эдгээр сонсогч  сайн дураараа сургалтад хамрагдаж эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд оролцох гэнэ.

Энэ талаар МСҮТ-ийн Сургалтын менежер С.Мөнхбат  “Манай сургууль “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт оролцож байна. 110 сонсогч суралцана. Өнгөрсөн нэг дэх өдөр сургалт эхэлсэн. Нийт таван сарын сургалт төлөвлөснөөс хоёр сарын сургалтыг сургууль дээрээ зохион байгуулна. Үлдсэн гурван сарын сургалтыг үйлдвэрлэлийн орчинд хийж дадлагажуулна. МСҮТ-д онолын болон дадлагын 284 цагийн сургалт явуулна. Мөн цэргийн сургалт нь давхар явагдах юм” гэлээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад 82 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэийн төв  үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрт 45 мянган оюутан суралцдаг.
Бусад аймаг, хотод үйл ажиллагаа явуулж байгаа Политехникийн коллеж болон МСҮТ-дэд энэ онд 2600 цэргийн албан сургалтад хамрагдаж бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжил эзэмших бололцоотой гэж холбогдох албаныхан онцолсон.

Налайх дахь МСҮТ-ийн хүнд машин механизмын операторын сургалтын танхимыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд нэг ээлжиндээ 20 сонсогч хичээллэх боломжтой аж. Сургалт нь мэргэжлийн онцлогоос хамаарч  2-4 сарын турш үргэлжилнэ.

Зургаан төрлийн 14 ширхэг дадлагын тоног төхөөрөмжийг сургалтын сангаар дамжуулан нийлүүлсэн хэмээн холбогдох албаныхан хэлж байлаа. Биднийг тус танхимд ороход сонсогчид тоног төхөөрөмж дээр дадлага хийж байсан юм. Ингээд дадлага хийж буй сонсогч Б.Ачитборын сэтгэгдлийг сонирхоход  “Сургалт өчигдөрөөс (уржигдар) эхэлсэн. Хүнд машин механизмын операторын мэргэжил нь дотроо дугуйт ачигч, эксковатор, авто крийдэр, бульдозер гэж хуваагддаг. Симулятороор сургалт хийхэд бодит юм шиг мэдрэмж төрдөг. Мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалт 8.5 сарын хугацаатай байдаг. Өнгөрсөн аравдугаар сард Мэргэжлийн Ахлагчийн сургуульд элссэн. Энэ жилийн долдугаар сард Ахлагчийн сургуулиа төгсөнө. Төгсөөд хүнд машин механизмын оператор болон буудагчаар ажиллах хоёр сонголттой. Харин МСҮТ-ийн хүнд машин механизмын оператор мэргэжил олгох сургалт ажлын таван өдөр өглөө 09:30-16:30 хүртэл явагддаг. МСҮТ-д  гурван сар суралцаж эксковаторын оператор мэргэжил эзэмшинэ” гэлээ.
Эдгээр цэргийн албан хаагч мэргэжил олгох сургалтаа төгсөөд Өмнөговь аймагт очиж ажиллах аж. Уг нь хүнд машин механизмын операторын мэргэжил олгох сургалтын хугацаа нэг жил байдаг гэнэ. Энэ хугацаандаа эксковатор болон бульдозерын оператор, хүнд машин механизмын засварчин зэрэг хос мэргэжлийг эзэмшдэг байна.  Тэгвэл цэргийн албан хаагчид гурван сарын хугацаанд зөвхөн нэг мэргэжил буюу эксковаторын оператор, эсвэл бульдозерын жолоочоор төгссөнө. Орчин үеийн бүтээн байгуулалтын ажил гараар хийхгүй. Техникээр хийх нь тодорхой. Иймээс техникийн мэргэжлийн сургуулийг түшиглэж цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр ийн хэрэгжиж эхэллээ.
Налайх дахь МСҮТ-д 850 оюутан суралцдаг. Мөн нэмж 110 сонсогч мэргэжил эзэмшинэ. Тус сургууль 1000 оюутан сургах хүчин чадалтай ба төгсөгчдийн 75 хувь  ажлын байраар хангагддаг. Энэ бол маш өндөр үзүүлэлт  гэж багш нар нь хэлж байлаа.

Харин эхний ээлжийн сургалтад хугацаат цэргийн албан хаагчид оролцохгүй юм байна. Хугацаат цэргийн албан хаагчдыг сургах хөтөлбөр нь дараагийн шатанд  хэрэгжих гэнэ. Энэ тухай Зэвсэгт хүчний Жанжин штабын Тэргүүн ахлагч Д.Оюунболд “Цэргийн албан хаагчдыг Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад оролцуулах  зорилгоор эхний ээлжинд Ахлагчийн эгнээнд элсэн орох бүрэлдэхүүнийг МСҮТ-тэй хамтран сургаж байна. 4-5 төрлийн мэргэжлээр цэргийн албан хаагчдыг бэлтгэх юм. БХИС-ийн Ахлагчийн сургуулийн 250 сонсогч болон Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110 сонсогч эхний ээлжийн сургалтад хамрагдана. Үе шаттай хэрэгжих сургалтын нэгдүгээр шатанд 600, дараагийн шатанд 2000 гаруй цэргийн албан хаагч мэргэжил эзэмших юм. Хугацаат цэргийн албан хаагчдын хувьд  цэргийн алба хааж байх хугацаандаа давхар мэргэжил эзэмшээд халагдсан тохиолдолд энгийн салбарт ажиллах боломжтой. Одоогийн байдлаар, барилгын цэргийн ангиудад алба хааж байгаа хугацаат цэргийн албан хаагчид барилгын засварчин, өрлөгчин зэрэг мэргэжил эзэмшиж халагддаг. Хугацаат цэргийн албан хаагчдыг дараа дараагийн ээлжийн сургалтад хамруулахаар төлөвлөж байна” гэв. Цэргийн албан хаагчдад мэргэжил олгох сургалтыг  Өмнөговь аймгийн Политехникийн коллеж болон Төв аймаг дахь МСҮТ зэрэг хэд хэдэн газарт явуулах аж. Өмнөговь аймаг дахь бүтээн байгуулалтын ажил ирэх тавдугаар сараас эхлэх сурагтай. Ямартай ч, бүтээн байгуулалтын ажилд  оролцуулах эхний ээлжийн цэргүүдэд мэргэжил олгох сургалт эхэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан