Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Б.Амархүүгийн гэр бүлээс барьж буй гэнэтийн бэлэг
“Шинэ он шиг чамдаа” дууг хамтдаа дуулж, кинонд хүртэл хослоод авсан дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нарыг тойрсон элдвийн яриа тасардаггүй байсан цаг саяхан. Харин гэр бүл болж, хамгийн нандин гэгээн бэлгээ өнгөрсөн жил хүлээн авч аав, ээж болсноос нь хойш зүй ёсоор сайхан гэр бүл хэмээн хүлээн зөвшөөрөх болсон билээ.

Залуу хос маань удахгүй болох гэгээн хайрын баярын өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөхийг хүсээгүй бололтой. Тэд хамтдаа Валентины өдрийг тохиолдуудан ирэх сарын 12-нд “Crocus Event Hall”-д “Cool Love”  нэртэй тоглолт хийхээр төлөвлөж бэлтгэл ажилдаа оржээ. Энэ тухайгаа “Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан залуучуудтайгаа нэгэн үдшийг манай гэр бүлийнхэн хамт өнгөрүүлье гэж шийдсэн юм. Ариунзул бид хоёр тоглолтдоо зориулж олон сюрприз бэлтгэсэн. Гэхдээ энэ өдрийн арга хэмжээ маань зөвхөн хосуудад зориулагдаагүй юм шүү. Ганц бие бүх залууст зориулагдсан гэдгийг дуулгах хэрэгтэй болов уу” хэмээлээ. 

Хоёр цаг үргэлжлэх тоглолт Б.Амархүүгийн дуулсан хайрын сэдэвтэй уран бүтээлээс бүрдэх аж. Харин тэдний тоглолтын дараа “Love Evolution DJ festival” болох гэнэ. Дэлхийн залуусыг орчин үеийн хөгжмийн хэмнэлд байлдан дагуулдаг энэхүү арга хэмжээ үүрийн дөрвөн цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг дуулгалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан