Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгажээ ШУУД: "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль"-ийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүллээ ⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ ЭЕШ зургаадугаар сарын 25-ны өдөр Түүхийн хичээлээр эхэлнэ “ICOT V – 2026” олон улсын чуулган эхэллээ Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд цагдаа мөрдөгчийн үүрэг, оролцоог бэхжүүлнэ Зэвсэгт хүчний харьяа бүх анги, нэгтгэлд аюулгүй байдал, шалгалтыг энэ сард хийж дууусгана Монгол, Израилын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцжээ "Борооны ус их тогтдог, эрсдэлтэй 41 байршилд мотопомпууд байрлуулна" Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Ч.Туяа: Улсын нөөцийн өвсний 60 хувийг аймгуудад хуваарилсан

Сүүлийн үед хүйтний эрч эрс чангарсны улмаас зарим аймгийн нутагт өвөлжилт хүндрээд байна. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн, Онцгой байдлын ахмад Ч.Туяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Цаг агаарын нөхцөл байдал хүндэрлээ. Баруун зүгийн аймгуудад өвөлжилт хүндэрч, их хэмжээгээр цас унасан. Аймгууд өвөлжилтийн байдлын талаар ямар мэдээлэл өгч байгаа вэ?

-Өвөлжилт хүндэрч болзошгүй учраас Монгол Улсын Ерөнхий сайдын тушаалаар ажлын хэсэг томилогдон өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-наас орон нутагт ажилласан юм. Ажлын хэсэг аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу эрсдлийн үнэлгээ хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолд ган, зудын байдлыг ямар шалгуур үзүүлэлтээр дүгнэж үнэлэхийг заасан байдаг. Энэ дагуу эрсдлийн үнэлгээ хийхэд 16 аймгийн 50 сумын нутаг цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаандуу зудтай гэсэн дүгнэлт гарсан. Аймаг, сумд өвөлжилтийн бэлтгэл ажлаа өөрсдийн нөөц боломжоороо хангасан ч зундаа  гантай байсан учраас хангалалттай хэмжээнд өвс, тэжээл бэлтгэж чадаагүй. Тиймээс  зун нь гантай байсан аймгуудад өвөлжилт илүү хүндэрч байна. Жишээлбэл, Увс, Завхан  аймгийн бүх нутгаар болон Хөвсгөл аймгийн  хойд талын сумдаар өвөлжилт хүндэрч байна. Мөн Архангай, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрлээ. Зүүн гурван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн өмнөд хэсгийн сумдаар өвөлжилт хүндэрсэн байна.

-Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэн аймгуудад ямар тусламж дэмжлэг үзүүлж байна вэ. Нөөцийн өвс, тэжээлийг 50 хувийн хямдралтай болоод зарим нөхцөлд үнэгүй олгоно гэж Засгийн шийдвэрлэсэн?

-Улсын онцгой комисс өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан эрсдлийн үнэлгээ хийж, Засгийн газарт нөхцөл байдлыг танилцуулсан. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг малчны хотонд хүргэх зорилгоор автомашин олгох болсон. Мөн автобензин шатахууны нөөц бүрдүүлж, өвс болон малын тэжээлийг  50 хувийн хямдралтай олгох, шатахууны зардал гэх зэрэг ажилд зориулж 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар дээрх мөнгийг орон нутагт хуваарилаагүй байгаа. Удахгүй, Засгийн газрын хуралдаанаар  өвөлжилт хүндэрсэн аймгуудад хуваарилах мөнгөний тоог батлах байх.

-Улсын нөөцөөс өгөх өвсөө өвөлжилт хүндэрсэн аймгуудад хүргүүлсэн үү. Малчдад үнэгүй өвсөө тарааж эхэлсэн болов уу?

-Улсын нөөцөд байгаа өвсний 60 хувийг аймгуудад хуваарилсан. Ихэнх аймгийн Засаг дарга сумдад өвс хуваарилах захирамж гаргасан. Тухайн аймгийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт дор малчдад үнэгүй өвс тараах ажил явагдана. Архангай, Завхан аймгийн сумдууд үнэгүй олгох өвсөө малчдад тараагаад эхэлсэн. Дахиж улсын нөөцөөс аймгуудад өвс хуваарилахгүй. Малчид маань хуваарилсан өвсөөр хавартай золгочих байх гэж бодож байна.

-Өвөлжилтийн байдал хүндэрвэл малын хорогдол гарах байх. Ер нь өвөлжилт хүндэрсэн аймгуудаас малын хорогдлын тухай мэдээ ирж байна уу?

-Онцгой байдлын ерөнхий газар нь Хүнс, хөдөө аж ахуйн яамтай нягт холбоотой ажиллаж мэдээлэл солилцдог.  Өнөөдрийн байдлаар, аймгуудаас  мал хорогдсон гэх мэдээ ирээгүй. Миний хувьд эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, малчны хотонд очиж ажиллаж байсан. Тэгэхэд, бог малын хошуу болон  туруу халцраад шархалсан байдал ажиглагдсан.

-Отрын бүс нутагт хэчнээн тооны мал өвөлжиж байгаа вэ?

-Отрын бүс нутагт хэчнээн тооны мал өвөлжиж байгааг би хэлж мэдэхгүй байна. Харин  өвөлжилт хүндэрсэн аймгууд болон отрын бүс нутагт  хэчнээн тооны 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд  байгааг сум, сумаар нь гаргасан судалгаа бий.

-Иргэд маань болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болж амь нас, эд хөрөнгөө алдах явдал их гардаг. Мэргэжлийн хүний хувьд иргэдэд анхааруулж юуг хэлж зөвлөх бол?


-Онцгой байдлын газар үйл ажиллагаагаа төлөвлөхдөө Цаг уурын байгууллагын мэдээнд тулгуурладаг. Цаг уураас авсан мэдээллээр ойрын хэд хоног хүйтэн байх  төлөвтэй. Цаашид, цас ихтэй нутгуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй нь. Увс, Завхан аймгийн олон сумын засмал зам дагуух даваа, гүвээ цасанд боогдсон байна.  Мөн иргэд маань жижиг авто машинтай зорчсоноор  цасанд суух тохиолдол олон  гарсан. Ийм төрлийн дуудлага Онцгой байдлын газарт их ирж байгаа. Энэ жил голын мөс харилцан адилгүй зузаантай хөлдсөн.
Өнгөрсөн оны эцсээр Туул голын мөс цөмөрснөөс автомашин жолоодож явсан нэг иргэн амь насаа алдсан. Анхааруулж хэлэхэд, иргэд маань хол ойр зорчих гэж байгаа бол дулаан хувцсаа базааж, шатахуунаа маш сайн нөөцлөх хэрэгтэй. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа учраас өөрсдөөс шалтгаалах бэлтгэл ажлаа сайтар хангахыг зөвлөж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан