Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна
САЙД Ж.АЛДАРЖАВХЛАН COP17 БАГА ХУРЛЫН ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан өнөөдөр буюу 2026 оны 7 дугаар сарын 17-ны өдөр яамны холбогдох удирдлагын хамт төслийн талбайд ажиллаж, Соёл, аялал жуулчлалын дэд хорооны чиг үүрэгт хамаарах урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл, тайзны зохион байгуулалт, хөтөлбөрийн найруулгын явцтай танилцлаа.


Энэ үеэр дэд хороодын мэдээлэл солилцоо, ажлын уялдааг хангаж, нээлт, хаалтын ёслолын найруулгыг эцэслэн батлах, үйл ажиллагааны бэлтгэл болон нэгдсэн зохион байгуулалтад анхаарч ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.

Монгол Улсад анх удаа зохион байгуулах UNCCD COP17 бага хурал нь 190 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд үндэсний соёлын өв, аялал жуулчлалыг олон улсад таниулах боломж юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан