Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
"Urban talk" нэвтрүүлгийн эргэн тойронд 

Л.Мөнхбаясгалан: Энэ залуустай хуулийн хэлээр ярина

"Urban talk" нэвтрүүлгийн үеэр оролцогчид "Өнчин таван охиныг олж, насанд хүрэгчдийн кино хийнэ гэж ярьж байсан" гэж ярьсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Эл асуудлаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Зураг дээрх хүмүүс хэн гэдэг юу хийдэг яадаг залуус вэ. “Өнчин 5 охин олоод монгол гэрт порно хийнэ гэж солиороод” …гэж инээд наадам болгохыг сонслоо.Бусармаг санаандаа хүрч амжаагүй бол эд уучлал гуйх ёстой. Хэрэв хүрсэн бол тохирох шийтгэлээ амсах учиртай. Эд хав болгон ярьж буй зүйлийнх нь цаана гэмт хэргийн сэдэл байгаад байна. Хэнд ч ийм сэдэл байх ёсгүй. Хэрэв уучлал гуйхгүй бол миний бие хуулийн хэлээр ярих болноо эдгээртэй” гэв

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Тийм бодол орж ирнэ гэдэг л аймар. Бүр “өнчин“ гэж тодотгож байгаа нь эмгэнэлтэй

 ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан  "Нөгөө алдарт эпштэйн ингэж эхэлсэн байх даа. Муухай байна аа, залуучууд. Олон нийтийн сүлжээнд бас нийтэлж л байдаг. Юу ч гэмээр юм бэ дээ, нээрээ. Хэлэх ч үг олдохгүй юм. Тийм бодол орж ирнэ гэдэг л аймар. Бүр "өнчин" гэж тодотгож байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улсад 2025 оны байдлаар 2802 бүтэн өнчин хүүхэд бүртгэлтэй байна. Үүнээс 48.5 хувь нь эмэгтэй. Төр хараа, хяналтаа сайжруулахгүй бол цаг үе ч хэцүү л болсон болтой. Хүн бүр хүүхэд хамгаалагч байгаарай" гэжээ.

ӨМГӨӨЛӨГЧ Р.БУЛГАМАА: Эрх бүхий байгууллага нь шалгаж, зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хуульд заасан хариуцлага хүлээлгэх ёстой

Тэрбээр, "Охидын эрхийг доромжилж, эмзэг байдлыг нь бэлгийн агуулгатай хошигнолын сэдэв болгох нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө биш. Подкастад яригдсан агуулга нь Охидын нэр төр, эрх ашгийг үл хүндэтгэсэн ноцтой асуудал бөгөөд Хүний эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий байгууллага нь шалгаж, зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хуульд заасан хариуцлага хүлээлгэх ёстой. Охидын эрх хуулиар хамгаалагдсан ҮНЭТ ЗҮЙЛ. Бэлгийн мөлжлөг хийх тухай яриа хэзээ ч хошигнол, маазралтын сэдэв байж болохгүй" гэжээ.

 

Я.Учрал: Чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна

 Тус нэвтрүүлгийг санаачлагч, хөтлөгч Я.Учрал байр сууриа илэрхийлж, уучлал хүслээ.Тэрбээр "Чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Хану, Мөнхүүш хоёр ийм болчимгүй зүйл ярьсныг би анзаараагүй байна. Би ийм асуудлыг эсэргүүцдэг хүн. Тэр сэдвийг өөрөө сонсоод ч сэтгэл сэртхийлээ. Нэвтрүүлгээ дүү нартаа хүлээлгэж өгсөн ч цаашид зочид дээрээ анхааръя" гэв.

Жүжигчин Э.Уянга: Дургүй байгаагаа илэрхийлээгүйдээ харамсаж байна

 Тус нэвтрүүлэгт зочноор оролцсон жүжигчин Э.Уянга байр сууриа илэрхийлжээ.Тэрбээр, ""URBAN TALK" нэвтрүүлгийн зүгээс "Алтай таван богд руу гарсан тухайгаа болон Тайга фестивалийн зохион байгуулагчдын багаа төлөөлөөд мэдээлэл өгөнгөө зочноор оролцооч" гэдэг санал ирсэн. Яг эд дундаа ажиллаж байгаа хоёр ч том төслөө ярих зорилготой очсон боловч олон эрчүүд дунд ганцаараа тэдний яриаг сонсож, тэвчээртэй суух хэрэгтэй болсон. Ам нь халсан эрчүүд санал нийлэхгүй, тухгүй зүйл ярьсан нь үнэн. Гэхдуу дургүй байгаагаа илэрхийлээгүй, үзэл бодлоо хэлэлгүй чимээгүй өнгөрөөсөн үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Би өөрөө ээж хүн, охидуудтай хүний хувьд хэзээ ч ийм зүйлтэй санал нийлдэггүй. Гэхдээ цаашид ийм яриа, үг үйлдэл гаргасан хэнийг ч болов, ямар ч нөхцөл байдалд байсан хамаагүй болиулж, эсэргүүцэх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлголоо. Урмыг нь хугалж, уур бухимдлыг нь хүргэсэндээ та бүхнээс дахин дахин уучлалт хүсье. Хойшид ийм алдаа гаргахгүйн тулд анхаарах болно" гэжээ.

 

1 Сэтгэгдэл
Buy Caluanie Muelear oxidize & Red Mecury WhatsApp: +447401473736 Caluaine Muelear Oxidize is one of the most demanded products in the metal or chemical processing sector, This product is used for crushing and processing precious metals and semi-precious stones. It is used for processing precious and semi-precious stones, crushing metals in the chemical industry. this makes it easier to break nails with bare hands after 10-20 seconds of immersion. Heavy water changes the properties of the metal, making it brittle. But at the moment of evaporation of heavy water, the rock returns to its previous state. Caluanie Muelear oxidize, made in America. our company has an exclusive contract for the supply of Caluanie in USA and Worldwide. -Type: caluanie muelear oxidize -Density: 1600 g / l and 1.944 g -Weight: 1650 g / l 1900 g -Manufacturer: USA, -Expiry date: no expiration date -Characteristics: Embrittlement of metals does not interact with other chemical components -Do not burn your hands -Designed for reusable use -Shipping: Worldwide Delivery CONTACT IF INETERESTED We supply other chemicals as well such as SSD, MECURY, Mercury metal (from latin hydrargyrum = liquid silver) is shiny and silvery and the only metal that is liquid at room temperature. Mercury metal is known since ancient times, when it was believed to be something magical and also a cure for everything. More recently Mercury metal was and still is used in thermometers and barometers and in amalgams as filling for our teeth. Elemental mercury and many of its compounds are very toxic, so it should be avoided and not be used, if there are alternatives. Mercury metal can be sold only in small quantities and perfectly sealed for laboratory or display use. CONTACT IF INTERESTED Contact Information Telegram: @Ranko3222 WhatsApp : +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/
Хамгийн их уншсан