Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

TEA ROAD RALLY-2026” ба 3498 км

Түүхт цайны зам дагуу зохион байгуулагдсан олон улсын “Tea Road Rally-2026” Хятад, Монгол, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийт 12 өдөр 3498 км замыг туулж Байгаль нуур, Улаан-Үд хотод амжилттай бариалсан билээ.Тус авто раллид оролцcон бүрэлдэхүүн болон зохион байгуулагч талууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны нийслэл Хөххотод зохион байгуулагдаж буй 3 улсын аялал жуулчлалын сайд нарын 10 дугаар уулзалтад оролцож Монгол Улсынхаа аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчиллаа. “Tea Road Rally”-г Монгол улсаас санаачилсан бөгөөд цаашид олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн мэргэжлийн ангилал бүхий олон төрлөөр улам өргөжүүлж, жил бүрийн 06-р сарын 20-ны өдөр эхлүүлэхээр тогтож “Цайны замын брэнд авто аялал”-ыг хамтран хөгжүүлэхээр 3 талт гэрээ байгуулсан юм. “Цайны замын авто ралли”-нь Монгол, БНХАУ, ОХУ-ын түүх, соёл, байгалийн өвөрмөц тогтоц, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсад сурталчилан таниулсан үйл ажиллагаа боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан