Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Голд унаад ор сураггүй болсон В-25 бөмбөгдөгч
Монголчууд усанд хаясан чулуу шиг хэмээн сураггүй алга болсон зүйлийг ярьдаг. Гэтэл усанд унасан бүхэл бүтэн бөмбөгдөгч онгоц сураггүй алга болсон гэвэл та итгэх үү. Эрдэмтэд орон зай гэдэг бол материйн янз бүрийн хэлбэр гэдэг. Материйн энэ хэлбэр нь нүх байдгаас  жижигхэн зоосноос эхлээд асар том бөмбөгдөгч онгоцыг ч аваад алга болгодог юм уу.

Ердийн л нэг нислэг

Хоёр моторт бөмбөгдөгч В-25 онгоцны энэ удаагийн нислэг ерийн л нэг нислэг байлаа. 1956 оны нэгдүгээр сарын 31-ний тэр өдөр америкийн Селфриж дэх агаарын цэргийн баазаас Пенсильванн мужийн Олмстед бааз хүрэхээр хоёр моторт В-25 онгоц хөөрч. Энэ замаар цэргийн нисгэгчид мөн ч олон удаа ниссэн л дээ.

                                        Бөмбөгдөгч В-25 онгоц

Онгоцны багийн Уильям Дотсон, Чарльз Смит, Джон Джемисон,  Альфред Эллиман дөрөв шинэчүүд биш байлаа. Онгоц хуваарийн дагуу нэг цаг 40 минутын дараа гэхэд Пенсильванд очсон байх байв.

Ослын буулт


Гэтэл шатахуун дуусч байгааг харсан Чарльз Смит “Дарга аа, Ийм байдлаар бид Олмстед хүрч чадахгүй нь ээ. Замдаа шатхуун цэнэглэе” гэлээ. Ингээд Питтсбург рүү нисч шатхуун цэнэглэхээр явж байтал хотод очих үеэр сүүлчийн дусал шатахуун дууслаа гэх нь тэр.
Нэгэнт шатхуун хүрэлцэхгүй болсноос хойш онгоцны багийн дарга хот дундуур урсдаг Мононгахил гол дээр буулгахаар шийдлээ.

                                Мононгахил гол, Питсбург хот

Онгоц усанд унаж хэдэнэ минут болоод живж эхлэхэд багийнхан эрэг рүү сэлсэн байна. Завь нисгэгчдийг  аварч онгоц голд үлджээ.

Алга болсон онгоц

Нисгэгчдийг аварсны дараа голд унасан онгоцыг хэрхэх вэ гэдэг асуудал эрх баригчдад тулгарсан байна. Хэдийгээр онгоц хөлөг онгоцны замд садаа болохгүй байсан ч яг татаж авах болсон чинь нисэх онгоц сураггүй алга болсон байлаа.
Яг онгоц унасан газарт голын гүн 6 метр орчим л байж. Гэтэл онгоц чинь 16 метр урт, далавчны нь урт 20 метр шүү дээ. Тэгээд сүүл, далавч аль нь ч байдаггүй.
Завь, загас агнуурын онгоц гээд эрлийн бөөн баг хэчнээн хайгаад ч бүтэн онгоц байтугай ямар нэгэн ул мөр олсонгүй. Дараагийн өдөр нь эргийн хамгаалалтын хөлөг, цэргийнхэн ирээд ч юу ч олдоггүй. Цэргийнхэн бүр шинжлэх ухааны ололт төрөл бүрийн багажтай ирээд ч юу ч олоогүй байна.

                              В-25 онгоц алга болсон тухай мэдээлсэн сонин

Эрх баригчид усанд унасан нисэх онгоцыг  дуудлага худалдаанд тавих зар гаргаад ч, Жон Эванс гэгч онгоцыг хаягдал төмөр болгон худалдан авна гэж 10 мянган доллар амлаад ч усанд шумбагчид Монгахил голын ёроолд онгоц алга гэж мэдэгджээ.
Гэхдээ Мононгахил чинь Номхон далай биш зургаан метрийн гүнтэй л гол шүү дээ.

16 метр урт бөмбөгдөгч В-25 онгоц голын ёроолын “хар нүхэнд” унав уу, юу тохиолдов. Энэ асуудал хариугаа хүлээсээр ХХ зууны тайлагдашгүй нэгэн нууц болон үлджээ.
0 Сэтгэгдэл
amerk maygiin surtal uhuulga l bna yuu ni sonin bnaaa
Урсаад л явчихгүй юу даа, яаж тэндээ тогтож байхав дээ, энэ чинь урсаж байгаа гол шүү дээ.
Хамгийн их уншсан