Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж покерын тэмцээнээс 100 мянган доллар хожжээ

УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг гарамгай мөрийтэй тоглоомчин гэдэг. Улсдаа төдийгүй хил дамнан амжилттай тоглодог тэрээр ёстой л тоглоомныхоо дундуур хаяахан УИХ-ын танхимдаа ирж суугаа харагддаг ч гэдэг. 2000-2004 онд УИХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдож, парламентын танхим дахь хэлгүй гишүүдийн нэг гэгдэж байсан бол 2004-2008 онд ахин сонгуульд өрсөлдсөн ч Буян Жаргалсайханд далаараа тавиулсан. Гэхдээ мань хүн МАН-д нэртэй нэгэн гэдгээ илтгэн дэд сайдын суудлаас ахин мандат аван Говь-Алтай нутгийг зорьсон. Тэрээр Говь-Алтай аймгаас хоёр дахь удаагаа УИХ-д сууж буй. Хэдийгээр парламентын хуралдааны үеэр төдийлэн дуугараад байдаггүй ч Говь-Алтай тухай юм уу барилга байшингийн тухай яривал хаа нэг үг хэлж харагддаг. Үнэндээ МАН-ын суудал халаагч нарын нэг гэхэд хилсдэхгүй.

Тэрээр УИХ-ын чуулганы завсраар мөн л өөрийн хүсэмжит ажлаа амжилттай амжуулж яваад иржээ. Солонгосын алдарт “Seven luck” казинод өнгөрсөн арванхоёрдугаар сарын нэг өдөр өнжин, долоо хоног тутам болдог покерын тэмцээнд нь тэргүүлсэн гэнэ. “Тамхи со”, “Улаанбаатар палас”-ын хувь эзэмшигч тэрээр өөрийн хувийн хөрөнгийг ийн 100 мянган ам.доллараар арвижуулсан бололтой.

Эдийн засгийн хямрал гээд улс орны санхүү мөнгө хүнд байгаа нөхцөлд эрхэм гишүүд маань гаднаас багагүй валют чирч ирэх гэж элдэв янзаар л хичээж байгаагийн нэг нь ч юм билүү. Ямартаа ч 2016 оны сонгуулийн санхүүдээ биеэрээ хувь нэмэр болж л яваа аж эрхэм гишүүн маань. Тэрээр МАН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг бөгөөд энэ удаад тойрогт гэхээс илүү жагсаалт рүү зүтгэж буй бололтой. Учир нь Говь-Алтай аймагт орон нутгийн сонгуульд АН ялсан бөгөөд одоо засгийн эрхийг нь АН барьж байгаа төдийгүй МАН-ын гишүүнийг нутгийн иргэд хүлээн авах дургүй байгаа гэнэ. 

0 Сэтгэгдэл
монголынхлл банкинд хадгалуулаарай, оффордовдоо
10 мянган доллар гэж байна, мал аа!
Хамгийн их уншсан