Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Байкерыг улаан мотоциклоос болж амь алдана гэж цыган бүсгүй яг хэлжээ
Энэ аймшигт  түүх английн боомт Фалмут хотод 2006 оны арванхоёрдугаар сарын 5-нд болжээ.
44 настай Шейн Уэбб худалдаж аваад удаагүй байсан  улаан өнгийн Suzuki мотоциклтойгоо явж байгаад Renault Cilo машинтай мөргөлдөж олон гэмтэл аваад эмнэлэгт очоод нас барсан байна.

Үүний дараа эхнэр нь үүний өмнө цыган бүсгүй түүнийг улаан өнгийн мотоциклоос болж амиа алдана гэж хэлж байсан гэдгийг дэлгэжээ. Ийм ч болохоор Уэбб улаан өнгийн мотоцикл худалдаж авалгүй тэр хүрчээ.
Харин худалдаанд улаан хүрэн өнгийн Suzuki Gsx 1300 R Hayabusa мотоцикл байхыг хараад үнэхээр сонирхож үзмэрчийн хэлснийг үл тоомсорлон  худалдаж авсан тэр гэнэ.
Харамсалтай нь бүх зүйл муугаар төгсөх нь тэр. Нас барахаасаа өмнөхөн тэрээр “Энэ мотоцикл үнэхээр намайг ална шүү” гэж хэлж байжээ. Тэр ч бүү хэл мотоциклоо зарахаар бодож байсан ч амжаагүй байна. Үнэхээр л тэр улаан мотоцикл худалдаж авснаасаа хойш дөнгөж хоёр сар болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

                Suzuki Gsx 1300 R Hayabusa мотоцикл. Энэ унаа цагт 303-312 км              хурдалдгаараа “Дэлхийн хамгйин хурдан мотоцикл” алдар              хүртсэн техник.

Шейний автомашинтай мөргөлдсөн шалтгааныг цагдаагийнхан тогтоож чадаагүй. Эмч нар эхлээд амиа хорлосон байх гэсэн, төрөл төрөгсөд нь ч Шейнийг байнгын бухимдалтай байдаг болсон гэжээ.
Гэхдээ л хамгийн гол нь хурд хэтрүүлснээс болсон гэж үзэж байгаа. Ослын өмнөхөн тэнд явж байсан эмэгтэй дэргэдүүр нь улаан мотоцикл асар хурдтайгаар өнгөрснийг гэрчилсэн байдаг.
0 Сэтгэгдэл
Хаяабуса дэлхийн хамгийн хурдан нь биш шүү дээ
Хамгийн их уншсан