Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Филиппиний эргээс занданшсан шарилтай завь олдлоо

Филиппиний  хоёр залуу загасчилж яваад далайд цагаан завьтай тааралдсан байна. Дарвуул нь эвдэрч, усанд талаараа хазайж орсон энэ завь задгай далайд нэлээд удаан живсэн нь илт байсан болохоор тэд завин дээр гарч үзэхээр шийдсэн байна.

Завин дах эд зүйл эмх замбараагүй болж амрах өрөөнд нь холбооны хэрэгслийн дэргэд ахмад нь суугаагаараа нас барж, далайн давстай ус, салхинд занданшсан байжээ. Холбооны станцын дэргэд суугаагаараа нас барсныг үзэхэд тэрээр тусламж дуудахыг оролдож байсан бололтой.

Завин дахь бичиг баримтаар завины эзэн энэ хүн бол немцийн аялагч, 59 настай Манфред Фриц Байорат болохыг мэджээ.
Ахмадын дэргэд бас тэрээр бүр 2010 онд хорт хавдраар нас барсан эхнэр Клаудиидаа бичсэн захидал нь байсан байна. Манфред Байорат сүүлийн 20 жил эхнэртэйгээ хамт далайгаар аялж байгаад эхнэрээ нас барахаас хоёр жилийн өмнө салсан гэнэ. Байоратын талийгаач эхнэртээ бичсэн захидал  “30 жил чи бид хоёр хамтдаа нэг л замаар явсан. Гэвч ямар нэгэн хар хүч чи бид хоёрын замыг салгаж. Одоо чи алга. Чи минь холын холд амар амгалан байх болтугай. Чиний Манфред” гэж төгсчээ.
Одоо филиппин, германы  хууль сахиулагчид Манфредийн төрөл төрөгсөд, найз нөхдийг хайж байгаа гэнэ.

Завийг филиппиний Баробо арлын эргээс олжээ.

Завин дээр хоол хүнс хангалттай байлаа.

Завь дээрх эд зүйл эмх замбараагүй болжээ

12 метр урттай Sayo завины эзэн бол немцийн аялагч Манфред Фриц Байорат.
Талийгаачийн сүүлчийн гэрэл зураг

Ахмадын гэргий Клаудия зургаан жилийн өмнө хорт хавдраар нас барсан. Тэрээр 20 жилийн турш нөхөртэйгөө далайгаар аялсан ч нас барахаасаа хоёр жилийн өмнө салсан байна. Манфред сүүлийн үгээ түүнд зориулж бичсэн хэрэг.

Завин дээрээс Манфредийн гэр бүлийн гэрэл зургийн цомог олдсон нь энэ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хээрийн цай ууж байгаа зураг.
0 Сэтгэгдэл
mundag humuus shuu
sonirholtoi medee bn !
Жинхэнэ эр хун
Хамгийн их уншсан