Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Телегония: Өмнөх амрагтай чинь адил хүүхэд төрвөл эмэгтэй та бүү гайх

Шинээр төрж байгаа хүүхэд эцэг, эх хоёрынхоо ДНК буюу генийн материал, шинжийг авч гардаг нь хэн бүхний мэдэх зүйл. Ийм ч болохоор хүүхэд аав ээж хоёртойгоо ямар нэг байдлаар адил төстэй байдаг. Харин  хүүхэд ээжийнхээ өмнөх амраг байсан хүний зарим генийг авч төрдөг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Тэд судалгааныхаа явцад хүүхдийн генид зөвхөн эцэг эх төдийгүй ээжийн нь урьд өмнийн амрагуудын гени нөлөөлдөг болохыг нээсэн байна.
Эрэгтэйн үрийн шингэнд агуулагддаг  химийн агууламж нь удаан хугацаагаар хадгалагдаж эмэгтэйн хожмын урагт нь нөлөөлдөг гэж эрдэмтдийн баталсныг Daily Mail иш татжээ.

Судлаачид үүндээ хоёр баримтыг жишээ болгон авсан байна.

Зөвлөлт Холбоот улсад 1958 онд Дэлхийн залуучуудын их наадам болсноос хойш 9 сарын дараа орос бүсгүйчүүдээс негр хүүхэд төрж эхэлжээ. Чухамдаа энэ наадмын үеэр хар Африкаас ирсэн зочидтой учир ургуулсан бүсгүйчүүд ийм хүүхэд төрүүлсэн нь ойлгомжтой, нэг их гайхаад байх зүйл биш. Гэтэл үүнээс хойш хэдэн жилийн дараа Москвад дахиад л хар арьст хүүхэд нэлээд олон мэндэлсэн байна. Уг нь энэ хүүхдүүдийн олонхи нь гэр бүлтэй эмэгтэйгээс төрсөн байдаг.
Хэргийн учрыг хөөвөл энэ бүсгүйчүүд аанай л өнөөх Дэлхийн залуучуудын их наадмын үеэр өнгөт арьстнуудтай бэлгийн харьцаанд орж байсан нь ийм ул мөр үлдээсэн хэрэг. Гэхдээ хүүхэд нь бүр хэдэн жилийн дараа, эмэгтэйг цагаан арьст орос залуутай суусан хойно мэндэлсэн байна.

Үүнээс бүр хойно Москвагийн их сургуулийн аспирант, элит гэр бүлээс гаралтай нэг бүсгүй бас негр хүүхэд төрүүлсэн нь бөөн дуулиан болж байлаа. Тодруулбал эмэгтэй нөхөрт гарахаасаа өмнө нэгэн цагт өнгөт арьст залуутай амрагийн холбоотой байжээ.

Телегония гэдэг нэр томъёо, онол нь шинэ зүйл биш. Энэ нэршлийг эртний грекийн философч Аристотель бий болгосон гэдэг. Эндээс үүдээд эрт цагт хаан хүнийг нөхрөөсөө салсан эмэгтэйтэй гэрлэхийг хориглодог байж. Эмэгтэйн организм нь хүүхэддээ өмнөх нөхрийнхөө генийг шилжүүлдэг учраас хааны удам цэвэр цусных биш болно гэж үзсэнээс тэр.

Гэхдээ телегонияг эрдэмтэд янз бүрээр үзэж маргаантай байна. Олонхи эрдэмтэн уламжлалт ойлголтоор эрэгтэй эмэгтэй хоёрын үрийн шингэн, өндгөн эстэй нийлэх явцад л үр тогтоно, ийм болохоор тухайн хоёр хүний ДНК, генийг өвлөсөн хүүхэд төрнө гэж байна.
Гэтэл энэ хэсэг эрдэмтэн тодорхой баримт, жишээ гаргаад судалгааныхаа үр дүнг дэлгэж байгаа нь энэ.
0 Сэтгэгдэл
чи хэнбэ надад тохиолдсон асуудлын хэргийн эзэн чи байна
Энэ талаар нилээд эрт дуулж байсан. нотлогдохгүй ч гэсэн үндэстэй юм гэж бодлоо. надтай явж байсан охин хүнтэй суугаад жил гаруйн дараа хүү төрүүлсэн чинь хаанаас ч харсан би байсан. Нөхөр нь хардаад бөөн юм болдог сурагтай. Уг нь би эцэг нь биш л юм даа гэж бодоод гайхаад байсан юм аа. Одоо бүүр л адилхан болоод байгаа. Эцэг эхээсээ шаал өөр толгойн хэлбэр, нүүр царай бие хаа яг л би.
хоцрогдсон мэдээлэл байна телегония гэж хүнд байхгүй гэдгийг аль эрт анагаахын шинжлэх ухаан нотлоод татгалзсан. зарим нэг хэвийн бус явдал бол хаана ч байна
Хамгийн их уншсан