Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Брюссельд шархадсан америк эр Бостон, Парисын дэлбэрэлтээс амьд үлдэж байжээ

Бельгийн нийслэл Брюссельд болсон цуврал халдлагын үеэр нисэх буудалд байж шархадсан америк залуу Мэйсон Уэллс өмнө нь Бостонд болсон марафон гүйлтийн үеэр болсон дэлбэрэлт, Францын нийслэл Парист болсон халдлагад өртөж амьд гарсан нэгэн гэнэ.
Брюссельд болсон халдлагын  үеэр 19 настай Мэйсон дэлбэрэлтийн төвөөс  хэдхэн метрийн зайд нөхөдтэйгөө хамт байж шархаджээ. Түүний нүүр тоүлэгдэж, гартаа хоёр, гуравдугаар зэргийн гэмтэл авсан байна.
Түүний эцэг Чад Уэлссийн ярьснаар бол 2013 онд Бостонд гүйлтийн үеэр болсон дэлбэрэлтийн үеэр аав хүү хоёр барианы газраас холгүй зогсч байсан гэнэ. “Тэгэхэд аав нь Мэйсоныг зочид буудалд авчраад хаашаа ч гарахгүй байхыг захиж байсан юм. Мэйсон харин тайван байсан” гэж Чадын эхнэр Кимберли Уэлсс ярьжээ.
Харин өнгөрсөн онд Мэйсон Парис ру уганцаараа явсан юм байна. Бостонд болсон дэлбэрэлтийн үеэс эхлэн  залуу хүү их л сэрэмжтэй байдаг болсон нь энэ бүх аймшигт зүйлээс аварсан байх гэж эцэг эх нь ярьж байна.
Бельгийн нийслэлд болсон дэлбэрэлтэд АНУ-ын есөн иргэн  өртөж шархадсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан