Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Лэди Гагагийн төрсөн өдөр
Дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин Лэди Гага буюу Stefani Joanne Angelina Germanotta 1986 оны энэ өдөр Нью-Йоркт мэндэлжээ. 2008 онд анхны “The Fame” цомгоо хэвлүүлж, цомогт багтсан “Just Dance”, “Poker face” зэрэг дуунууд нь гарсан даруйдаа хитүүдийг тэргүүлсэн бол 2009 онд гаргасан “The Fame Monster”, “Bad Romance”,” Telephone”,” Alejandro” гэх мэт синглүүд нь мэргэжлийнхнээс өндөр үнэлгээ хүртсэн юм. Түүний 2011 онд гаргасан “Born this way” цомог бүхэлдээ хит болсон. Учир нь эл цомог гарсан эхний долоо хоногтоо АНУ-д нэг сая хувь борлогдож, 20 гаруй улсын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлжээ. 2013 онд гаргасан гурав дахь бие даасан “Artpop” цомгийн “Applause” сингл мөн л АНУ-ын чартуудыг тэргүүлэв.

Тэрээр “Америкийн аймшгийн түүх: Зочид буудал” цувралд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг 2016” наадмаас шагнал хүртсэн. Түүний цомог 27 сая хувь, харин сингл нь 146 сая хувь борлуулагдаж, тэрээр бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай дуучдын жагсаалтыг тэргүүлж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан