Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Сансарт нисэхийн өмнө нисэгчдийн үздэг кино, хөлөг дээрх бичээс

Сансрын нисэгчид хэдэн сарын турш бэлтгэл хийдэг. Бие бялдрын дасгалуудаас гадна их хэмжээний онолын мэдлэг эзэмших ёстой. Үүнээс гадна сансрын нисэгчдийн дунд сонин сонин уламжлал тогтсон байдаг.

Оросын сансрын нисэгчид 30 жилийн туршид сансарт нисэхийнхээ өмнө нэг л кино үздэг нь “Цөлийн цагаан нар” кино.

Сергей Королевын үеэс л сансрын хөлгийг  даваа гарагт хөөргөдөггүй байж. Хэргийн гол учир нь долоо хоногт гардаг ослын ихэнх нь даваа гарагт гардаг гэнэ. Мөн аравдугаар сарын 24-ний өдөр Байконурын сансрын буудал хаалттай байдаг. 1960, 1963 оны энэ өдөр хөөрсөн хөлөг, сансрын нисэгчдийн золгүй үхлээр төгссөн байдаг.

Сансрын нисэгчид аяллаа амжилттай болгохын тулд хөлгийн тээгч пуужин дээр “Таня” гэж бичдэг уламжлалтай. Нэгэн цагт хамтран ажиллагсдын нэг нь хайртай бүсгүйнхээ нэрийг сансрын хөлөг дээр бичиж мөнхөлсөн нь ийм уламжлал тогтоход хүргэжээ. Нэг удаа ингэж бичээгүй байсан чинь пуужин дэлбэрсэн гэнэ. Ийм л болохоор оросын сансрын нисэгчид нисэхийн өмнө “Таня”-гийн нэрийг хөлөг дээрээ заавал бичдэг болжээ.
0 Сэтгэгдэл
Цөлийн гэгээ гэж орчуулдаг юм даа.Монголд ингэж орчуулж гаргаж байсан
Mukhar syseg,togtson zanshil jm daa.
Хамгийн их уншсан