Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Гадаадын хэвлэл: Монголчууд Adidas-ын пүүзтэй ”цаг хугацаагаар аялагч” муми оллоо

Энэ бол эхлээд харж сонсоход инээдтэй ч юм шиг боловч үнэхээр баримт. Монголд үнэхээр цаг хугацаагаар аялагч-муми олсон байна. Тэр нь ирээдүйгээс очсон, Adidas фирмийн пүүз өмссөн байна хэмээн Independent хэвлэлд бичсэнийг Joinfo.ua дамжуулжээ.
600 жилийн настай гэж байгаа энэ мумиг нутгийн иргэд олоод Ховд аймгийн музей, архелогийн судлаачдад мэдэгджээ. Муми далайн түвшнээс 3000 метрийн өндөрт хадгалагдаж байсан болохоор хүйтэн цаг агаар “цаг хугацаагаар аялагч”-ийг сайн хадгалж байсан бололтой.
Эмэгтэй хүний цогцос гэж эрдэмтдийн үзэж байгаа энэ олдворын дэргэд эмээл, хазаар, модон аяга, данх, адууны яс, дөрвөн ч ээлжийн хувцас байжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ эмэгтэй Adidas фирмийн гутал өмссөн нь эрдэмтдийн анхаарлыг татаж, үнэхээр цаг хугацаагаар аялагч байсан юм биш биз гэсэн таамаг гаргаж байна.
Энэ эмэгтэй түрэг омгийн хүн байж магадгүй хэмээн The Siberian Times хэвлэл мэдээллээ. Археологчдын үзэж байгаагаар бол эмэгтэйн дэргэд тавьж оршуулсан эд зүйлийн хэв маяг нь түрэг омгийн заншилтай төстэй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл