Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Оросууд монгол иргэний нэг тонн жимсийг хураан устгажээ
ОХУ-ын Алтайн хязгаарын Третьяковын район дахь хилийн Михайловка боомтоор Казахстан улсаас ирж байсан Монгол Улсын иргэн Махсул Х гэдэг эмэгтэйн чиргүүлтэй камаз дээр ачсан 20 тонн жимс, жимсгэний бараанаас 830 кг-ыг нь Бүгд найрамдах Алтай улсын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын алба хураан авч устгасан байна.

Тээврийн хэрэгслийг шалгахад ОХУ-д оруулахыг хориглосон их хэмжээний тодорхой нэр бүхий жимс, бараа бүтээгдхүүн ачиж яваа нь илэрсэн. Энэ нь хэдийгээр барааны тэмдэг, гарал үүслийн бичигтэй байсан ч эдгээр нь ОХУ-ын хориг тавьсан Европын холбооны гишүүн орнуудаас ирж байсан гэнэ.

Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2015 оны долдугаар сарын 29-ний өдрийн “ОХУ-ын аюулгүй байдлыг хангах үүднээс удийн засгийн хэсэгчилсэн арга хэмжээ” гэсэн 391 дүгээр тушаалыг зөрчиж байгаа юм байна.

Энд 154 кг мандарин, 33 кг киви, 22 кг лийр, 621 кг алим нийтдээ 830 кг жимс байсан нь АНУ, Европын холбооны орнууд, Канад, Австрали, Норвеги, Украин, Алдбани, Черногори, Исланд, Лихштенштейнээс гаралтай байсан тул ОХУ-д оруулахыг энэ оны наймдугаар сарын 5 хүртэл хориглосон байсан тулхураан авч устгажээ.

Иргэний мэдүүлгээр бол барааг Алтайн хязгаарт оруулж ирж байжээ хэмээн myaltai.com хэвэлл мэдээлжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан