Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Олон улсын нэртэй ч “орцны” наадам болчихов уу
Б.СОНОР

Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам олон улсын гэх тодотголтойгоор дөрөв дэх удаагаа зохион байгуулагдлаа. Арав дахь удаагийн наадмын үеэр ерөнхий зохион байгуулагч Драмын мэргэжлийн жүжигчдийн төв “Гэгээн муза” академи болон өргөжиж байсан түүхтэй. Ийнхүү өнгөрсөн гурван удаагийн наадам олон улсын чанартай болж, олон биш ч гадаадын уран бүтээлчид хүрэлцэн ирж Монголын “Оскар”-т өрсөлдөж эхэлсэн. Тухайн үед үзэгчид шүүлтэн дээр ч сэтгэл хангалуун байж, олон улсын наадам болохоор нэгэнт гараанаас гарсан “Гэгээн муза”-г ажиж байв. Харин өнөө жилийн 13 дахь удаагийн “Гэгээн муза” наадмаас үзэгчид илүү ихийг хүлээж байсан нь тодорхой. Гэтэл шүүгчдийн бүрэлдэхүүнд гадаадын ганц ч уран бүтээлч оролцуулсангүй. Монголын уран бүтээлчдээ шүүгчээр сонгож, тэд нь өөрсдийн шалгаруулсан бүтээлүүддээ шагналыг нь гардуулаад л.

УДЭТ ганцхан чанартай сайн уран бүтээл хийдэггүй гэдгийг өнгөрсөн 12 жилийн “Гэгээн муза” наадмаар баталчихсан. Гэтэл өнөө жил драмын жүжгийн төрөлд Монгол, Буриадын найруулагчид нэг бүтээлээр буюу  чин үнэнч хайрын бэлэг тэмдэг болсон У.Шекспирийн алдарт  “Ромео Жульетта” жүжиг, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг хүч үзсэн билээ. Гэтэл долоон номинацын зургааг нь УДЭТ-ын бүтээл авчих юм. Үнэхээр сайн уран бүтээл болсон уу гэвэл интернэт сайтуудаар дүүрэн шүүмж. Гэхдээ урлагийнхны нүдээр шүүх, жирийн үзэгчийн нүдээр харах өөр байх л даа. Болдог бол нэг өдөр хэн нэгний нүдийг зээлж аваад эдгээр жүжгийг үзэхсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан