Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Өдөр нь зүгээр, шөнө ухаанаа алддаг хоёр хүүхэд Пакистанд байна

Пакистаны нэг нь 13, нөгөө нь 9 настай хоёр хүүг хүмүүс “нарны хүүхэд” хэмээн нэрийдэж бүр дасчээ. Шоаиб Ахмед, Абдул Рашид нэртэй энэ хоёр жаал өдрийн цагт бол ерийн л байдаг  атлаа нар шингэмэгц л хоёулаа хэвийн байдлаа алдаж, ярьж, хөдөлж ч чадахгүй болдог гэнэ. Тэр бүү хэл нүдээ ч нээж чаддагүй болдог байна.
Тэгээд л дахиад өглөө болоход зүв зүгээр болж босоод ярьж хөөрч, инээж эхэлдэг ерийн үед бол хөгжилтэй, эрч хүчтэй жаалууд гэнэ.

Эмч нар энэ сонин “өвчний” учрыг тайлж, оношилж чадахгүй нийслэл Исламабад руу  шинжилгээнд явуулсан ч тусыг эс олоод цусыг нь гадаадад шинжлүүлэхээр илгээжээ. Улмаар мэргэжилтнүүд тэдний шээс, тэр тосгоны агаарыг хүртэл шинжилж байгаа гэнэ.

Жаалуудын эцэг эх хоёр нь үеэл ах дүү, тэдний зургаан хүүхдийнх нь хоёр нь бүр багадаа нас барсан, нөгөө  хоёр нь болохоор эрүүл юм байна.
Хүүхдүүдийн аав Мохаммад Хашим  жаалуудынхаа тухайд “Эд маань нарнаас энерги авдаг байх гэж би боддог” гэж ярьжээ. Гэхдээ хүүхдэд нар чухал нөлөөтэ:й ч гэсэн тэд өдөртөө харанхуй тасалгаанд ч, гадаа бороо орж бүрхэг байхад ч зүгээр байдаг болохоор эмч нар үүнийг бас зөвшөөрөхгүй байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан