Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
БНЧехУ албан ёсны нэрээ өөрчиллөө

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар улсынхаа албан ёсны товч нэрийг Чех хэмээн баталсан байна. Гэхдээ “Бүгд найрамдах Чех улс” гэдэг нь албан ёсны нэр хэвээрээ үлдэнэ гэж DW хэвлэлийн мэдээнд дурджээ.

Чехийн Гадаад хэргийн яамны тэмдэглэснээр бол “ЧЕХ” гэдэг товчилсон нэр нь олон улсад түгээл болон нэршиж ирсэн ч албан ёсны товчлол гэж үздэггүй байжээ.  Тус улс шинэ нэрийнхээ асуудлаар  ойрын үед НҮБ-д хандан энэ шинэ нэрийг нь мэдээллийн сандаа бүртгэж авахыг хүсэх гэнэ.

Одоо тус улсыг англи хэлээр Czechia, немцээр Tschechien, францаар Tchequie, чех хэлээр Cesko гэж нэрлэж байх юм байна.

Гэхдээ төрийн энэ шийдвэрт зарим хүн бас таагүй хандаж байгаа юм байна. Чехия гэх нь сонсголонгүй байна гэж зарим нь үзэж байгаа бол зарим нь англиар бичихэд Чечень гэдэгтэй адил харагдана гэж дургүйцэж байгаа гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан