РЭSURPRISE ДҮҮН “ХОТОЛ” БЯЛУУ
Хулан нь хамгаалал шаардлагатай ховор зүйл амьтан
Даац хэтэрсэн уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт тавина
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
“Бүтээмж ба инновац-UB2025” форумын шилдгүүд өнөөдөр тодорно
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
БОХХААБХ: “3асгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дахин хэлэлцлээ
Хүүхдийн баяраар “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Даваа гарагт дараах байршлуудад халуун ус хязгаарлана
“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ

Бермудын гурвалжинд 90 жилийн өмнө алга болсон хөлөг олдов

Карибын тэнгисийн эргийн хамгаалалтынхан үл мэдэгдэх нэгэн хөлөг илрүүлжээ. Мэрэгжилтнүүд удтал судалсны эцэст энэ нь 1926 оны арванхоёрдугаар сард сураггүй алга болсон америкийн худалдааны SS Cotopaxi гэдэг хөлөг болохыг тогтоосон байна.
Энэ хөлгийг Кубын засгийн газар бүр 2015 оны тавдугаар сарын 16-нд анх илрүүлсэн юм байна. Энэ хөлөг кубын эргийн хориотой бүсэд гэнэт орж ирэхэд багийнхантай нь холбоо тогтоох гэж оролдсон ч ямар ч хариу өгөөгүй гэнэ.

Нэгэнт хил зөрчөөд орж ирсэн болохоор онгоцон дээр хилчид гарч шалгаж үзэхэд хэн ч байсангүй, харин хөлгийн ахмад Майер гэгчийн тэмдэглэл олдсоноор өнгөрсөн зууны 20-иод оны америкийн хөлөг онгоцны Clinchfield Navigation Company компанийн хөлөг болохыг мэдсэн байна.
Хөлөг дээр хэн ч байгаагүй ч хөлгийн засал, эд зүйл нь үнэхээр 100-аад жилийн өмнөхийг санагдуулж байсан гэнэ.

“SS Cotopaxi” хөлөг 1925 оны арваннэгдүгээр сарын 29-нд Өмнөд Каролины Чарльстон боомтоос нүүрс ачиж гараад Кубын нийслэл Гваанаг чиглэж явсан ч арванхоёрдугаар сарын 1-нд аюулын дохио илгээсэн юм байна. Хөлгийн их бие эвдрэн, хашлагыг даван ус орж байна хэмээн хөлгийн ахмад ойр байгаа хөлгүүдэд мэдээ дамжуулжээ. Ингээд тун удалгүй холбоо тасарсан байна.
Сураггүй болсон хөлгийг нэг сарын турш эрж хайгаад арванхоёрдугаар сарын 31 гэхэд хөлгийг алга болсонд тооцоод өнөө хүртэл түүнийг Бермудын гурвалжны ээлжит золиосын бүртгэлд оруулсаар иржээ.
90 жил далайд эзэнгүй хөвж явсан энэ хөлгийн нууцыг тайлахаар мөрдөн шалгаж ажиллаж байна гэж Кубын Сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч генерал Абелардо Коломе мэдэгдсэн байна.
Sonin yumaa.iim olon jil ezengvi holog hovj yavahad hen ch yu ch haraagvi bna gej bh uu

0 Сэтгэгдэл
2016.06.05
Сэтгэгдэл бичих