Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Лондонд нүцгэнчүүдэд зориулсан зоогийн газар нээжээ

Британийн нийслэл Лондонд нүцгэн хүн орж үйлчлүүлэх “The Bunyadi” нэртэй  зоогийн газар нээсэнд тэр дороо л 46 мянган хүн захиалгаа өгсөн гэнэ.
46 хүний суудалтай энэ зоогийн газарт орсон хүн ямар нэгэн гэрэл зураг авахгүй байхын тулд үүдний дэргэдэх шүүгээнд гар утас, бусад электрон хэрэгслээ хийж орхиод хувцсаа тайлах юм байна. Зоогийн газраар үйлчлүүлэгчдэд  хагас нүцгэн үйлчлэгч үйлчилнэ гэнэ.
Бямба гарагт болсон зоогийн газрын нээлтэд ирсэн нэгэн үйлчүүлэгч “Би оройн хоолоо хэзээ ч ингэж тааламжтай идэж байсангүй” гэж бичжээ.

Зоогийн газрын өөр нэг онцлог нь үйлчлүүлэгчиддээ орчин үеийн ямар ч техник, технологийн  дэвшил ашиглахгүйгээр жинхэнэ унаган төрхөөр үйлчлэх явдал гэж эзэд нь хэлжээ. Гал тогоонд гэхэд л ямар ч цахилгаан, байгалийн хий ашиглахгүй гал дээр хоолоо бэлтгэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан