Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
А.Мөнхбат хар жагсаалтдаа нэр дэвшээгүй хүнийг оруулчихаад уучлал гуйжээ

Монголын залуучуудын холбоо “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, улстөрчдийн хар, цагаан жагсаалтыг олон нийтийн саналд тулгуурлан гаргасан гэж байсан билээ. Хар жагсаалтад орсон хүмүүсийг сонгохгүй байхыг иргэдэд уриалж байсан нь саяхан.

Гэвч тэдний хар жагсаалтад олон гэм зэмгүй хүн өртжээ. Тэдний нэг нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал Д.Мөнхжаргал. Түүнийг “Хар жагсаалт-сонгууль 2016”-д оруулж, ор үндэслэлгүй нэр дэвшигч мэтээр зарлан ташаа мэдээлж нэр төрд нь халдсан байсан юм.

Үүнийх нь хариуд МУБИС-ийн захирал, проф. Д.Мөнхжаргал холбогдох байгууллагад нь хүргүүлсэн шаардлагадаа “Миний нэр, зурагтай ор үндэслэлгүй мэдээлэл оруулж нэр төрд маань халдлаа. Миний бие ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй, сургууль боловсролын байгууллагад ажилладаг. Тиймээс энэхүү үндэслэлгүй мэдээлэлдээ албан ёсоор залруулга гарган даруй уучлалт гуйхыг шаардаж байна. Хэрэв миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдан гутаасан энэ үйлдэлдээ уучлалт хүсч залруулга гаргахгүй бол шүүхэд хандан шийдвэрлүүлэх болно” гэжээ. Харин үүнийх нь хариуд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнбат “Нэр дэвшээгүй таныг жагсаалтад оруулсан нь манай талын хариуцлагагүй үйлдэл тул танаас уучлалт хүсье” гэжээ.

Ямартай ч тус сургуулийн зүгээс МЗХ-нд хандаж ор үндэсгүй, үнэн бодит бус, хүний нэр хүндэд халдсан аливаа ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан байна.
0 Сэтгэгдэл
Ene muuhai amitan zailaachee, Gomo Saihanbileg, Bayartsogt nariin ugaadasnii nohoi...
Ene muuhai amitan zailaachee, Gomo Saihanbileg, Bayartsogt nariin ugaadasnii nohoi...
he he he8 bagtai daa
Хамгийн их уншсан