Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хамгийн их шивээстэй хүн нас нөгчлөө

Дээд амжилтын Гиннесийн номын эзэн, хамгийн их шивээстэй хүн Томи Леппард 80 насандаа өндөр настнуудын асрамжийн газарт өөд болсон байна. Амьдралынхаа 28 жилийг армид алба хааж өнгөрүүлсэн тэрээр цэргийн албанаас халагдсаныхаа дараанаас л амьдралаа өөрчлөхөөр шийдэж бүхий л бие дээрээ шивээс хийлгэн ирвэс лугаа өнгө төрхтэй болоод Шотландын үл мэдэх арал дээр амьдрахаар явжээ.
Хэдийгээр түүнийг хэвлэлийнхэн ихэд сонирхож хөөцөлдөж байсан ч тэрээр удаан хугацаагаар холбоо тасран таг чиг байсан нэгэн.

Томи биеийнхээ 99,2 хувь, хөл гарынхаа хурууны хооронд, чихнийхээ омог дээр хүртэл шивээс хийлгэхдээ нийт 5000 фунт стерлинг зарцуулсан гэдэг. 2008 онд тэрээр эх газарт нүүн ирж Брдфорд дахь гэртээ суурьшин амьдарч эхэлжээ.

Хэдийгээр хамгийн их шивээстэй хүн гэдэг алдрыг төсөрхөн Лаки Даймон Рич гэгч эзэмших болсон ч “Хүн-цоохор ирвэс”-Томи манай гаригийн хамгийн сонирхолтой, хэвлэлийнхний анхаарал татсан хүн хэвээр үлдсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан