УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно"
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
УИХ-ын гишүүд одоохондоо олон нийтийн сүлжээний л ажил хийж байна
Хэрвээ танд галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн гэж хэлэх хүн таарвал “Онгоц бас машин бий” гэдгийг сануулаарай хэмээн хэн нэгэн нь хэлсэн байдаг. МАН-ын шинэ гишүүдэд өчигдөр хал үзэж, халуун чулуу долоосон хоёр “бурхи” нь ийм утгатай үг хэлэв. УИХ-ын чуулганы танхимд орсон цагаасаа эхлэн УИХ-ын гишүүний гарын авлагаа, араас нь өөрийнхөө зургийг олон нийтийн сүлжээнд оруулан нүүр номдоо тавьсан нэгэн байхад “түмэндээ баярлалаа” гэсэн үгийг чуулганы танхимд зогсох зургаараа чимсэн нэгэн бүүр ч олон байлаа. Учир нь УИХ-ын гишүүний суудалд тухлах нь байтугай чуулганы танхимын хаалгаар ч шагайж үзээгүй гишүүн нэг бус байгаа гэдэгт итгэлтэй байна.
Тиймээс УИХ-ын гишүүн гэх ширээний ард суугаад кноп дарж байгаадаа бүүр алмайран гайхаж, өөртөө итгэхгүй царайлсан хүмүүс ч харагдана. Хэдий МАН үнэмлэхүй олонх болсон ч УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх АН-ын 9 гишүүн “амар боорцог биш шүү” гэдгээ мэдрүүлэхийн тулд УИХ-ын чуулганы нээлт дээр хэд хэдэн шинэ гишүүнээс ам асуув.
Ийм нэг өвөрмөц өнгө төрхтэйгээр шинэ парламент ямар ч байсан бүрдэж, гишүүд нь тангарагаа өргөж, тугаа “үнслээ”. Шинэ гишүүд маань УИХ-ын чуулганы танхимд орсон эхний өдрөө селфидэж, дараа нь хуруугаараа кнопдож үзлээ. “А”-гаас нь эхлэх гишүүн дийлэнх олонх бас фейсбүүкчид бүүр ч олон байгаа нь өнгөрсөн парламентаас ялгарах нэг онцлог. Мэдээж цөөн тооны дагагчид нь маргаашаас гэрлийн хурдаар өсөх нь тодорхой. Өмнөх парламентэд олон нийтийн сүлжээнд толгой цохьдог цөөн тооны хэдхэн гишүүн байсан бол өнөөдөр олонх болов.
Гэхдээ тэдний олон нийтийн сүлжээн дэх идэвхтэй амьдрал нь магадгүй маргаашаас цэгцрэх биз. Учир нь энэ удаагийн парламентын гишүүдэд хийх ажил дэндүү их байгааг эртхэн ойлгож, ухаарсан нь дээр биз.
Түүнээс селфидэж, төрийн ордны өрөөгөө, чуулганы танхимыг олон нийтэд “гайхуулах” нь тэдний ажил биш. Угаасаа М.Зоригт гишүүн байхдаа төрийн ордны дотор хийгээд гадна талын зургийг хангалттай олон нийтэд ил болгочихсон.
Бас нэг сонирхолтой үзэгдэл бол намынхаа олонхиор шийдсэн асуудлын эсрэг кноп дарагчид. Ө.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүн намын даргаа УИХ-ын даргын суудалд заларсанд “бухимдав”. Тиймээс УИХ-ын даргыг сонгох санал хураалтанд эсрэг кноп дарж, намын дарга хариуцлагаа үүрч, Ерөнхий сайдаар ажиллах ёстой байтал хариуцлагаас бултлаа хэмээн үзэв. Харин олон нийтийн зүгээс МАН-аас ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хүн тодров хэмээн дүгнэлээ.
Түүхэнд хэмээн онцлоод байгаа нэг зүйл бол парламент дахь эмэгтэйчүүд. 13 эмэгтэй гишүүний ганц нь АН-ынх. АН-ын гишүүн маань яаж “зүгээр” байх билээ. Анхны эсрэг кнопын дарж, 7 дахь парламентын чуулганыг “ нээсэн”. Бусад эмэгтэй гишүүдийн хувьд сэтгүүлч, яруу найрагч, багш, эрдэмтэн, дэлгүүрийн эзэн бас сайн эгч.
Сонирхолтой нь МАН-ын дэд сайд байсан, УИХ-ын гишүүн байсан зарим бүсгүй энэ удаагийн сонгуульд хүч үзээгүй. Харин тэднийг бие төлөөлөгч, дэлгүүрийн эздээр солбин нэр дэвшүүлсэн. Мэдээж хүлээгээгүй үр дүнгээ харж, цоо шинэ бүүр дэндүү шинэ гишүүдтэй болчихсон. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллана гэдэг дэлгүүр удирдахын дайны биш гэдгийг мэдэж, мэдэрч нэр дэвшиж, дэвшүүлсэн гэж найдья. УИХ бол улстөрд суралцах танхим биш. УИХ гэдэг улстөрийн карьерын дээд цэг л байх ёстой. Шинэ гишүүд маань үнэндээ үүнийг л ухамсарлаасай билээ.
Хэрвээ танд галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн гэж хэлэх хүн таарвал “Онгоц бас машин бий” гэдгийг сануулаарай хэмээн хэн нэгэн нь хэлсэн байдаг. МАН-ын шинэ гишүүдэд өчигдөр хал үзэж, халуун чулуу долоосон хоёр “бурхи” нь ийм утгатай үг хэлэв. УИХ-ын чуулганы танхимд орсон цагаасаа эхлэн УИХ-ын гишүүний гарын авлагаа, араас нь өөрийнхөө зургийг олон нийтийн сүлжээнд оруулан нүүр номдоо тавьсан нэгэн байхад “түмэндээ баярлалаа” гэсэн үгийг чуулганы танхимд зогсох зургаараа чимсэн нэгэн бүүр ч олон байлаа. Учир нь УИХ-ын гишүүний суудалд тухлах нь байтугай чуулганы танхимын хаалгаар ч шагайж үзээгүй гишүүн нэг бус байгаа гэдэгт итгэлтэй байна.Тиймээс УИХ-ын гишүүн гэх ширээний ард суугаад кноп дарж байгаадаа бүүр алмайран гайхаж, өөртөө итгэхгүй царайлсан хүмүүс ч харагдана. Хэдий МАН үнэмлэхүй олонх болсон ч УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх АН-ын 9 гишүүн “амар боорцог биш шүү” гэдгээ мэдрүүлэхийн тулд УИХ-ын чуулганы нээлт дээр хэд хэдэн шинэ гишүүнээс ам асуув.

0 Сэтгэгдэл