Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Италид жокей залуу моринд өшиглүүлж, түргэний машинд дайруулжээ

Италийн Мерано хотод явагдсан морин уралдааны оролцогч залуу тохиолдсон хөгтэй явдал интернэт хэрэглэгчдийн инээдийг хамгийн ихээр хүргэсэн үйл явдлын нэг болжээ. Умард Ирландын залуу амрахаар Италид ирэхдээ морин уралдаан оролцохоор шийдсэн юм байна.

Тэрээр уралдааны үеэр мориноосоо унахад  морь нь өшиглөн хамар, эрүүг нь хугалсан байна. Гэтэл гай нэгээр дууссангүй ноцтой гэмтэл авсан жокейг эмнэлэгт хүргэхээр ирсэн түргэний машин хөлийг нь дайран хугалжээ. Машин ирэхийг хүлээн зам руу хөлөө жийж суусныг нь түргэн тусламжийн машины жолооч ухрахдаа харалгүй дайрсан аж.

Крис Михан нэртэй энэ залуу одоо хэд хэдэн хагалгаа хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Зөвхөн нүүрэнд нь гэхэд л 28 оёо тавина, хөл нь эдгэртэл хоёр сар хэвтэрт байна гэж эмч нар мэдэгджээ. Крис Миханы аав, ах, эгч нь түргэн тусламжид ажилладаг тул Михан болсон явдал маш ихээр цочирдсон  аж.
0 Сэтгэгдэл
hugtei yavdal baihdaa ch yahav dee
Хамгийн их уншсан