Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Мөнгөний төлөө өөрийгөө зодсон ч яах вэ

Мөнгө л олж байвал ямар аргаар нь хамаагүй, зорилго нь аргаа зөвтгөнө гэсэн зарчимтай хүн дэндүү олон болжээ. Үүний жишээ нь Америкийн Флорида мужид болсон нэгэн инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр энэ хэрэг юм.

Скотт Митчел гэгч саятан эр Мэри Хант гэгч бүсгүйтэй сүй тавьж өнөө маргаашгүй гэрлэх юм болж хэсэг байснаа гэнэт сүйгээ цуцлаад хоёр тийш болжээ. Үүнээс хойш нэг их удаагүй байтал Митчел гэрээс нь хоёр сая ам.долларын гоё чимэглэл алга болсон байхыг олж мэдээд шүүхэд хандан Мэри Хантын эсрэг хохирол барагдуулах зарга үүсгэжээ. Нотлох баримт болгож салаад удаагүй байхад нь Мэри Хантын эцэг нь өөр рүү согтуу залгаж “охин минь надад бриллиант, бугуйвч бүгдийг явуулсан за” гэж агсам тавьсан бичлэгийг хавсаргажээ.

Гэтэл Мэри Хант мөчөөгөө өгсөнгүй өөрийгөө гэр бүлийн хүчирэхийлэлийн золиос, Митчел өөрт нь тогтмол гарч хүрдэг байсан гэсэн зарга үүсгэжээ. Үүний хариуд Скотт Митчел нь унтлагынхаа өрөөнд байдаг нууц камерын бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Энэ бичлэг дээр Мэри Хант өөрөө өөрийгөө хэрхэн зодож байгаа нь харагдана. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж шүүхэд хандахдаа нотлох баримт болгон харуулсан хөх няц болсон газрууддаа хэрхэн “чадварлагаар” цохиж байгааг харуулсэн бичлэг шүүхээс эцсийн шийдвэр гаргахад ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд бэрх. Хэрэв шүүх Митчелийн талд шийдвэр гаргавал Мэри Хант нь 4 сая ам.доллар төлөх ёстой болно.

Ямар ч байсан мөнгө гэхээр нүдээ ухаад өгөхөд бэлэн хүн мундахгүй олон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан