Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Рок попын эрчүүд Монголын “Примадонна”-д хүндэтгэл үзүүлэх нь!

Монголын рок попын “Примадонна”, поп хатагтай Б.Сарантуяагийн 30-н жил тайз эзэгнэсэн ойн баяр хэдхэн хоногийн дараа тохиож, бөөн бөөн сюрпризээр үнэнч фэнүүддээ бэлэг барих нь. Нүсэр тоглолтын эргэн тойрон, нүд хужирлах сонин хачнаас нь задлахад рок попын бүх эрчүүд поп хатагтайд хүндэтгэл үзүүлнэ гэнэ шүү. Анд найз “Харанга”-ын Х.Лхагваа нь л гэхэд хамгийн анх хамтарч дуулаад хит болгосон “Анхны хайр” дуугаа тэр л үдэш дахин эгшиглүүлэх аж. Мөн “Хурд”-ын Д.Цогоо алдарт “Чи миний” дуугаа хамт дуулах бол “Тэнэг ялааны дууль”-ийг поп хатагтайд бэлэглэсэн “Нисванис”-ын Л.Амгаа гэнэтийн бэлэг барихаар зэхэж буй.

Түүгээр ч барахгүй “Камертон”, “Номин талст”-аар ахлуулсан рок попын эрчүүд Б.Сараатай хамтарч дуулсан хит дуунуудаа өргөн барих гээд бараг л оочер дараалал үүсгээд, тоглолтын цагт багтаах гэж багагүй асуудал үүсч байгаа гэнэ дээ. Нэг ёсондоо ханагар эрчүүд хайртай Б.Сараагаа “хайрын бурхан”-аа олоход туслах нь. Нээрэн ч нэгэн үеийг эзэгнэж, арав давсан босоо аварга шиг тайзнаа ихэмсэг бардам оршсоор буй поп хатагтайд урлагийн эрчүүд нь мэхийхээс яахав. 30-н жилийн дурсамж, дуу алдуулан шуугиулж явсан цаг мөчүүдийг нэгэн үдэш мэдэрнэ гээд бод доо. Бөөн эрч хүч, энергид автсан гайхалтай оройг фэнүүд нь ч тэсэн ядан хүлээж, тоглолтын билет нь тоотойхон үлдсэн гэнэ, та яараарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан