Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Телевизийн хөтлөгч эфирээр “Би ч бас хүн алж л байсан” гээд хэлчихэж

Оросын телевизийн “Первый канал” сувгийн хөтлөгч Антон Шейнин өөрийн “Цаг хугацаа харуулна” гэдэг хөтөлбөрөөрөө Донецкийн бүгд найрамдах улсын босогчдын командагч Моторолын амийг хөнөөсөн хэргийн талаар чөлөөт ярилцлага явуулж байхдаа ийм сонин мэдэгдэл хийсэн байна.

Студид  Мотороло хочтой Арсений Павловын амийг хөнөөсөн асуудлаар ярьж байхад найруулагч, продюссер Григорий Амнуэль хүмүүсийн үхэлд хэн буруутай, амь үрэгдэгсдэд баатар цол өгөх төдий нь хангалттай зүйл биш гэж саналаа хэлжээ. Хариуд нь Артем Шейнин “би өөрөө ч хүн алж л байсан, “хүмүүстэй энэ талаар энгийн тайван ярьж чадна” гэсэн байна.
“Би алж байсан, тэгээд цаашаа яах вэ. Та жишээлбэл зүгээр л суугаад надтай ярьж байгаа биз дээ. Олон хүний хувьд би бол хууль ёсных шүү дээ” гэсэн байна.

Артем Шейнин 1984-1986 онд Афганистанд алба хааж байсан. Дараа нь тэрээр энэ тухайгаа “Би эргэж ирсэн, азтай хүн”, “Десантын дайрах бригад. Санаанд оромгүй Афганистан” зэрэг ном гаргаж байлдааны ажиллагаанд оролцож байсан тухайгаа бичсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан