Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ж.Оюунчимэг: Дээлээ гиннест бүртгүүлэхээр хөөцөлдөж байна
А.АКЭРКЭ

“Бат Зүү” ХХК-ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, зургаан давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээл урлажээ. Энэ талаар тус компанийн зөвлөх Ж.Оюунчимэгтэй холбогдож дараахь тодруулгыг авлаа.

-Танай хамт олон их сайхан дээл урлажээ. Ийм том дээл урласан нь цаанаа учир шалтгаантай болов уу?
-Манай компанийн 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Дээрээс нь улс тунхагласны 92 жилийн ой удахгүй тохионо. Тиймээс энэ олон жил оёдлын салбарт ажилласныхаа хувьд дэлхий нийтэд улс орноо таниулахад үнэтэй хувь нэмэр оруулъя гэж шийдэцгээсэн. Тэгээд том бүтээл хийхээр болж, дээл урлахаар болсон хэрэг.  Дээлээ хоёр сарын хугацаанд оёсон.
Хагас сая метр даавуу орсон Үзэж, харсан хүн бүр Монголын гайхамшиг гэж энэ л байна гэж дуу алдах болов уу.

-Хэчнээн хүн хамтарч урлав?
-50 гаруй хүн оролцсон. “Бат Зүү” компанийн оёдолчид энэ ажлын 80 гаруй хувийг нугалсан. Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгаас ирсэн мастер оёдолчид энэ ажилд тусалсан.

-Дээлээ Гиннест бүртгүүлэх бодол бий юу?
-Бүртгүүлэлгүй яахав. Бичиг баримтаа хөөцөлдөөд явж байна. Зургийг нь деталчилж аваад дуусч байна.
Ямар ч гэсэн оёж дууссан болохоор одоо холбогдох газарт нь хандана.

0 Сэтгэгдэл
Odoo iim teneg asuudlaar huutsulduhuu Mongolchuud bolimoor yum doo
Yahawde hoorhiis
teneg gar be
Ккк... ёстой л тэнэг хог юм даа. Юу ч гэхэв дээ. Хэлэх муу үг олдохгүй юм даа Бас тэгээд ГЕННЕС-т гэнэ үү.
Баяр хүргэе, мундаг байна. Арай ч хагас сая метр даавуу ороогүй байхаа тооцоололгүй юм бичих юмаа энэ сэтгүүлчид
СОЛИОРОЛ, ТЭНЭГЛЭЛ БАЙНА. ХЭН Ч ӨМСӨХГҮЙ, БОЛОМЖГҮЙ, ХЭРЭГЛЭЭГҮЙ ЮМ ХИЙЧИХЭЭД ГЕННИС Ч ГЭХ ШИГ. ИЧЭЭСЭЙ ЛАЛАРУУД АА
Хамгийн их уншсан