Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Латин Америкийн сүнсний баяр

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1, 2-нд Латин Америкийн орнуудын оршин суугчид Үхэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг энэ өдрийг Мексик, Бразил, Гватемал, Гондурас, Эл Сальвадор зэрэг оронд тэмдэглэдэг ажээ.

Үхэгсдийн өдрийг тэмдэглэгчид багт наадмын хувцас өмсөж, нүүрээ гавлын ясны дүр үүсгэн буддаг байна. Нөгөө талаар энэ баяр нь уйтгар гунигийн өдөр бөгөөд бүх хүмүүс өөрсдийн бурхан болсон дотны хүмүүсээ дурсан санагалздаг аж. Хэдий тийм боловч амьдрал гэдэг ямар үнэ цэнэтэйг ойлгож ухаарах нь энэ баярын гэгээтэй тал юм байна.

Үхэгсдийн өдрөөр хүмүүсийн нас барсан хүмүүсийнхээ булшийг эргэж, залбирал үйлдэхээс гадна нас барсан хүмүүстээ зориулж тухайн хүний дуртай хүнсний бүтээгдэхүүнээр нь тахилын ширээ засдаг байна. Түүнчлэн нас барсан хүнийхээ булшийг тусгайлан бэлтгэсэн бэлэг сэлтээр гоёхдоо үхэгсдийн сүнсийг татдаг гэх улбар шар өнгийн хилэн хумс цэцэг ашигладаг гэнэ. Мексикийн Үхэгсдийн өдрийн зарим зүйлс нь Халловены баярын уламжлал заншилтай төстэйн нэг жишээ нь хулуу ашигладаг явдал юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан