Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Тэргүүн хатагтай 150 сая АМ.долларын зарга үүсгэв

Б.СЭВЖИДМАА


АНУ-ын тэргүүн хатагтай Меланья Трамп Английн “Dailymail” сониныг шүүхэд өгч, 150 сая ам.доллар нэхэмжилжээ. Энэ асар их хэмжээний мөнгийг нэхэмжлэх болсон шалтгаан нь тус сонин тэргүүн хатагтай нэр төрийг гутаан доромжилсноор цаашдын бизнесийн боломжийг нь үгүй хийсэн гэж үзжээ. Бүр тухайлбал, Меланья Трампын нэр хүндийг унагаснаар тэргүүн хатагтайн ирэх дөрвөн жилийн хугацаанд брэнд гаргах, томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, ашиг олох боломжийг нь хаасан гэж гомдол гаргасан байна. 

Тэргүүн хатагтайн үзэж байгаагаар хэрэв “Dailymail” түүний нэр төрд нь халдаагүй бол тэрээр үнэт эдлэл, үнэртэн, гутал, цүнх гээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээр өөрийн нэрийн брэнд гаргах боломжтой байсан гэнэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд олны нүдэнд ил амьдарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их зураг нь гарах эмэгтэйн хувьд брэндийн сурталчилгаа хийх боломж ч дүүрэн байсан атал хэвлэлүүд түүнийг нь хаасан гэж үзжээ. Меланья Трамп тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэх энэ дөрвөн жилийн хугацааг “амьдралд ганц тохиолдох, ховор боломж” гэж харж байтал хэвлэлүүд саад хийсэн тул олох байсан ашгаас тэднээс нэхэж буй нь энэ бололтой.

Харин тэргүүн хатагтайн энэ хандлагыг ёс суртахууны зөрчил гэж ажиглагчид харж байна.
Жорж Буш Ерөнхийлөгчийн үед Цагаан ордны ёс зүйн зөвлөхөөр ажиллаж байсан Ричард Пэйнтер тэргүүн хатагтай өөрийн  байр суурь, гүйцэтгэх үүргийг мөнгөөр төлөөлүүлэн харж буй нь “Холбооны ажилтнууд Ерөнхийлөгчийн эхнэрт санхүүгийн давуу байдал үүсгэхийг хориглоно” гэсэн дүрмийг зөрчсөнийг хэлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан