Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Жуулчид Ромын Тревийн усан оргилуурт жилд 1,4 сая евро хаяжээ
Италиар аялсан жуулчид Ром хотын Тревийн усан оргилуурт 2016 онд  1,4 сая евро хаяж аз жаргал хүсэн, эргэн ирэхээ ерөөдөг гэж италийн La Repubblica хэвлэл мэдээлжээ.

Хамгийн сүүлд 2013 онд энд хаясан мөнгийг тоолж үзэхэд 100 мянга гаруй евро болж байжээ.
Судалгаанаас үзэхэд аялан явагчид энд ихэвчлэн евро, доллар, иен шиддэг бол сүүлийн үед австрали доллар шидэх нь ихэссэн гэнэ.

Усан оргилуурт шидсэн мөнгийг бага орлоготой иргэдэд зориулсан үнэгүй худалдааны төв, гуанз нийтийн байр ажиллуулдаг  католикийн буяны Caritas байгууллагад шилжүүлэн өгдөг байна. Усан оргилуурт зоосон  мөнгөнөөс гадна Гэгээн Мари, Ромын пап Франциског дүрсэлсэн медальон, түлхүүр, цоож, бугуйвч, хиймэл шүд, нарны шил ч шидсэн байдаг гэнэ.

Тревийн усан оргилуур нь италидаа томд орохоор 20 метр өргөн, голдоо 26 метр өндөр барималтай юм. Баримлын нуруун дээр зогсч, оргилуурын усанд зоос шидэх нь эргэн ирэхийн бэлгэдэл гэж үздэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан