УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно"
ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ
Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
”Adidas” гуталтай МУМИ толгойдоо цохиулж нас барсан байжээ

Яг нэг жилийн өмнө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутгаас эртний нэгэн булш олж, занданшиж үлдсэн цогцос бусад эд өлгийн зүйл олдсоны дотор өнөөгийн “Адидас” фирмийн спорт гутал шиг гутал байсан нь дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн сонирхлыг татсан юм.

Энэ булшийг археологчид манай эриний 552-745 оны үед хамаарна гэж үзсэн. Булшнаас эмээл, хазаар, ваар сав, модон аяга, тэвш, тогоо, ямааны яс, аяганы уут, морины бараг бүтэн үлдэгдэл, дөрвөн төрлийн дээл, эсгий гуталтай хүний занданшсан цогцос олсон юм.

Бас дэр, хонины толгой, эсгийн цүнх, хонийн бүтэн нуруу байсны зэрэгцээ гутал нь өнөөгийн Adidas брэндийн гуталтай тун төстэй байжээ.

Ийм ч учраас спортын хувцасны энэ фирм үүнийг бүр сурталчилгаандаа ашиглаж эхэлсэн юм.

Шинжээчид булшин дахь эмэгтэйг толгойдоо цохиулж хүнд бэртэл авсны улмаас нас барсан гэж тогтоосон байна. 1100 гаруй жилийн өмнө энэ эмэгтэй “Нүүрний орчимдоо хүнд зүйлээр хүчтэй цохиулж гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болсон байна” гэж дүгнэжээ. Цогцос маш сайн хадгалагдаж, занданшсаны нууцыг археологч эрдэмтэд нууцалж байгаа юм.

30-40 насны энэ эмэгтэйн үхлийн шалтгаан, оршуулга, өдий болтол чанар байдлаа алдалгүй хадгалагдсаны нууцыг тайлахаар эрдэмтэд ажилласаар байна.
Судалгааны төвийн захирал Энхбатын Галдбадрах “Гутал дээрх энэ судлууд нь яг л Adidas фирмийн гутал шиг харагдуулаад байгаа юм. Энэ нь өөрөө угсаатны зүйн судалгааны сонин баримт болж байгаа юм” гэсэн байна.

Загварын шинжээч нэгэн “Энэ гутал бүхэлдээ сонин, загварлаг харагдаж байна. Би л лав ийм гутлыг хүйтэнд дуртайяа өмсөнө. Чанартай, тод өнгийн улаан хар судалтай энэ гутлыг яг одоо л худалдаад авах байсан” гэж хэлснийг The Siberian Times хэвлэл иш татжээ.

Өндөр уулын хүйтэн уур амьсгал энэ булш, цогцосыг сайн хадгалж байсан нь мэдээж. Түүнтэй хамт оршуулсан морины цогцос ч бас сайнаараа байгаа юм.

Судлаачид энэ бүхнийг шинжлээд эмэгтэйг ямар нэгэн язгууртан, хатан биш эгэл нэгэн байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Булшнаас оёдлын төрөл бүрийн эд зүйл олдсоноос үзэхэд түүнийг оёдолчин байсан гэж үзэж болно гэж судлаачид хэлж байна.

“Эсгий цүнхэнд нь оёдлын иж бүрэн хэрэгсэл, оёж хатгасан зүйлс, гутал, цүнх зэрэг нь нутгийн иргэдийн оёсон эд зүйл байх гэж бид үзэж байгаа” гэж судлаач тэмдэглэжээ.

Энэчлэн энэ булш, түүнээс олдсон төрөл бүрийн эд зүйл нь дундад зууны монголчуудын амьдралыг судлахад түүхэн ач холбогдолтой судлагдхуун болж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Zochin
Энэ олдсон морийг Солонгосд аваачиж генийн аргаар хувилах боломж байдаг болов уу? хэрэв боломжтой бол их сайн чанарын жинхэнэ Монгол морь гарах байх даа
2017.04.14