Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Авиа компанийн захирлын нүүрийг бялуугаар нялжээ

Австралийн агаарын тээврийн “Qantas” компанийн ерөнхий захирал Алан Жойсыг Перт хотын Hyatt Regency зочид буудалд болсон албан ёсны арга хэмжээн дээр үг хэлж байхад нь костюмтай, ажил хэрэгч байрын нэгэн эрэгтэй ойртож очоод нүүрэнд нь том бялуу нааж орхисон байна.

Хамгаалалтын ажилтнууд халдсан залууг газар дээр нь барьж цагдаад тушаажээ. Гэхдээ тэр эрэгтэй юуны төлөө, яагаад ийм үйлдэл хийснийг дурдаагүй байна.

Жойс нүүр амаа цэвэрлэснийхээ дараа үгээ үргэлжлүүлээд дараа нь сэтгүүлчдэд “энэ бол надад шинэ сургамж” боллоо гэжээ. Тэр зүгээр л “Үүнээс хойш Пертэд ирэхдээ химийн сайн цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм байна гэж бодлоо” гэсэн байна.

Жойс баруун австралийн сониноос зохион байгуулдаг “Удирдлагуудын асуулт” сэдэвт өглөөний цай, ярилцлагад оролцож байсан юм байна. Энд нь Ричард Брэнсон, Австралийн ерөнхий сайд асан Жон Ховард нарын хүндтэй зочид ч байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан