Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Энэтхэг тосгонд эмэгтэйчүүдийг гар утас хэрэглэхийг хоригложээ
Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Мадора тосгоны захиргаа энэ тавдугаар сарын 2-нд хууль гаргаж эмэгтэйчүүдийг олон нийтийн газарт гар утас хэрэглэхийг хориглосон байна. Хууль зөрчсөн иргэнийг 21 мянган рупийгээр торгох заалттай гэнэ. Энэтхэгийн олонхи гэр бүл ийм мөнгө олохын тулд хэдэн сар хөдөлмөрлөх хэрэгтэй болдог байна.
Гар утас нь эмэгтэйчүүдэд танихгүй эрчүүдтэй амархан холбоо тогтоож, нөхрөө хууран мэхлэхэд хүргэдэг, улмаар гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орно гэж тосгоны зөвлөлийн гишүүд үзжээ.
Оршин суугчдын ихэнх нь лалын шашинтай учраас гэр бүлээс гадуурх харьцаа нь хууль бус гэж үздэг учраас ийм шийдэлд хүрсэн байна.
Нутгийн цагдаагийн дарга Арун Кумар Сингх энэ тухайд энэ шийдвэр оршин суугчдын хувьд таашаалтай хүлээн авч байгаа ч харамсалтай нь энэ нь Үндсэн хууль зөрчиж байна, тэгэхээр мужийн засаг захиргаа өөрчлөх байх гэж ярьсан байна.
“Тосгоны эрх баригчид бол уг нь иргэдээ зөв төлөвшилтэй байлгахын төлөө санаа тавьж ийм шийдвэр гаргасан. Ганнцхан энэ нь хүний эрх эрх чөлөөг зөрчиж нийгмийни нэг давхаргын эрхийг хязгаарлаж байгаа юм” гэж ярьжээ.
Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Мадора тосгоны захиргаа энэ тавдугаар сарын 2-нд хууль гаргаж эмэгтэйчүүдийг олон нийтийн газарт гар утас хэрэглэхийг хориглосон байна. Хууль зөрчсөн иргэнийг 21 мянган рупийгээр торгох заалттай гэнэ. Энэтхэгийн олонхи гэр бүл ийм мөнгө олохын тулд хэдэн сар хөдөлмөрлөх хэрэгтэй болдог байна. Гар утас нь эмэгтэйчүүдэд танихгүй эрчүүдтэй амархан холбоо тогтоож, нөхрөө хууран мэхлэхэд хүргэдэг, улмаар гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орно гэж тосгоны зөвлөлийн гишүүд үзжээ.

0 Сэтгэгдэл