Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Аврагчаа тэвэрч талархлаа илэрхийлсэн Хун

Хун бол тийм ч нөхөрсөн таатай шувуу биш. Хүмүүстэй дасч нөхөрлөх нь бүү хэл өөр хунд эзэмшлээ алдахгүйн төлөө нэлээд хэрцгий араншин гарагдаг шувуу.
Харин өөрийг нь аварсан хүнд талархлаа илэрхийлэн урт хүзүүгээрээ хүзүүг нь ороож тэвэрсэн хунгийн зураг дэлхий дахиныг, ялангуяа шувуу судлаачдын гайхшралыг өөрийн эрхгүй төрүүлсэн байна.

Британийн телевизийн сэтгүүлч, хөтлөгч Ричард Виз нэг удаа Абботсберрийн тусгай хамгаалалттай газраар зугаалж явтал хөөрхий хун хашаан дунд гацчихаад өөрөө тэндээсээ гарч чадахгүй шаналж байж. Ричард зөөлөн дөхсөөр шувууг түүнээс нь салгаж өгтөл хун баярлаж талархсанаа илэрхийлэн урт сайхан хүзүүгээрээ Рузын хүзүүг ороон их биеэрээ цээжинд нь наалдан “тэвэрсэн” байна.

“Энэ бол жинхэнэ гайхамшигт мэдрэмж. Зэрлэг амьтан, тэр дундаа шувуу хүнд ингэж хандана гэдэг” гэж Ричард ярьсан байна.
 
Улмаар Виз хунг эмч үзэж шархыг нь цэвэрлэхэд тусалсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан