Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Москва орчмын намган дундаас тэрбум рубль олджээ

ОХУ-ын Санкт-Петербургийн “Ойн замаар, Орхигдсон улс орон”  түүхчдийн хэсэг  нийслэл Москва орчмын орхигдож хаягдсан пуужингийн байрлал, уурхайгаас ЗХУ-ын үеийн нууц агуулах олж тэндээс өчнөөн ачааны машинаар ачиж болох мөнгөн дэвсгэртүүд олсон нь тэрбумаар тоологдохоор байсан гэнэ.
Энэ мөнгийг дэвсгэртт дэвсгэртээр нь олсоор баглаж банкны тугалган лобоор ломбодсон байсан гэнэ.

Түүхчдийн зарим нь Оросын нутагт ийм нууц агуулах гурваас доошгүй байгаа гэж байна. Зөвлөлтийн үеийн энэ асар их мөнгө хэнийх вэ гэдэг дээр судлачид янз бүрийн санал дэвшүүлж байна. Энэ газар нь Зөвлөлтийн үед тив алгасах баллистик дуужингийн хөөргөх талбай байсан юм байна.
Түүхчид эхлээд энэ асар их мөнгөн радиац байгаа эсэхийг шалгуулсан ч тэр нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байжээ.

Уг нь 1990-ээд онд зөвлөлтийн хуучин мөнгөн дэвсгэртүүдийг шатаан устгаж байсан.

Ийм их хэмжээний мөнгө олдсон нь нэг биш удаа. Өмнө нь зөвлөлтийн мөнгөн дэвсгэр энд тэндгүй тарж, агаарт хийсэн хүүхэд багачууд цуглуулан тоглож байсан гэсэн яриа бий.  Одоо ч энэ олдвор сүүлийнх нь биш байх гэж тус хэсгийн ахлагч Антон Алексеев хэлж байна. Одоо Москва орчмын Костром, Ивановск, Владимирск мужуудын ойд хэдэн арван нууц уурхай байгаа тэнд хэвэн тэрбумаар мөнгө байхыг үгүйсгэхгүй гэж тэр онцолсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан