Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна
Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр нас баралт 10 хувиар буурна

“Орчны эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийг баталлаа. Хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг тандан судалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар орчны сөрөг нөлөөллийг бууруулж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүрээнд дараах долоон зорилтыг тусгажээ.

Үүнд:

·  Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

·  Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах

·  Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх

·  Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх

·  Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох

·  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах   

·  Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан