НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮНЭЭР Б.БИЛЭГТ СОНГОГДЛОО
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 91 хувьд хүрчээ
Ирэх жил 1-5 дугаар ангийн хүүхдийн хоолны зардал 5600 төгрөгт болно
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХЭД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДӨӨ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ДААТГАЛААР ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВНА
ЭЗХЯ:Төрөөс авдаг 367 төрлийн зөвшөөрөлд татвар, НДШ-ийн өргүй байх шаардлага тавихгүй болжээ
ЗГ: Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ
БОУӨЯ: Нөмрөгийн дархан цаазат газрын 76.4 хувь нь түймэрт өртсөнийг тогтоолоо
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн 24МВт дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Эрдэнэтийн Х.Бадамсүрэн захирлын цалин хэд юм бэ Ц.Ням-Осор дарга аа?

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн тансаглалын тухай мэдээлэл сайтуудаар ахин хөвөрч эхлэв. Хэдийгээр тэтгэврийн нас нь болсон ч Монголын уул уурхайн салбарын төрийн өмчит томоохон үйлдвэрийн даргаар “залагдаж” байдаг, МАН-ыг нөлөө бүхий эрхэм бол Х.Бадамсүрэн.
Тэрээр Геологи уул уурхайн яамнаас ажлын гараагаа эхэлж, “Монголросцветмэнт”-ийн захирал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч,УИХ-ын гишүүн, Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн, Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал, Уул уурхайн дэд сайд, Эрдэнэт үйлдвэрийн дарга гэх зэргээр уул уурхайтай холбоотой төрийн болон төрийн бус байгууллагын бүхий л албыг хашиж буй нэгэн. Мэдээж энэ хугацаанд улсын яллагчаас ял сонсч явсан баримт нь бий. Хэдийгээр нэмэлт мөрдөн байцаалтаар хэргийг хэрэгсэхгүй болгож орхисон ч түүний талаар сайнтай муутай мэдээлэл цөөн биш.
Алт зэс жонш, төмөр гээд Монголын бүхий л баялгийн талаарх мэдээлэл түүний толгойд бий гэхэд хилсдэхгүй. Түүний амьдралын тухай мэдээллүүдээс арабын шейхүүдээс дутахгүй амьдардаг юм уу гэх сэтгэгдэл нэгэнт энгийн иргэдийн дунд бий болчихсон. Хэдэн арван саяын морь, тэрбумын хаус, хүүхдүүдийнх нь тансаглалын тухай мэдээллүүдээс үүнийг тод харж болох. Саяхан түүний алтан завхайтай хэдэн зуун саяар үнэлэгдэх эмээлийн тухай мэдээлэл олны нүдийг хужирлав.
“Эрдэнэт”-ийн захирлаар томилогдоод 300 саяын машин авсан, 180 саяар тавилга авсан, 24 саяар байраа засуулсан, 10 мянган ам.долларын цалин авдаг нь тодорхой болсон энэ этгээдийг улс ингээд угжсаар байх нь зөв үү. Хэдийгээр тэрээр “ Үйлдвэр, салбараа мэддэг газрын дарга, шилдэг ажилчид сард дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авдаг. Намайг ам.доллараар цалин авдаг гэж мэдээлсэн. Тийм асуудал байхгүй. Би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалинтай” хэмээн мэлзэж байгаа ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 20 мянган ам.долларын цалин хүссэнийг нь 10 мянган ам.доллараар тогтоосон хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж байсныг сануулах нь зүй. Монголын уул уурхайн салбарт Х.Бадамсүрэнгээс шилдэг боловсон хүчин байхгүйдээ тэр ийн заларч явдаг уу эсвэл МАН-д өгөөжтэйдээ ийн өндөр суудлын “одтой” нэгэн болчихсон хүн үү.
“Эрдэнэт” үйлдвэрийг төрд авна хэмээн МАН-ын дарга “зарлигдсан” ч “Эрдэнэт” үйлдвэрийн даргын цалинг эхлээд тодорхой болгохгүй бол идэж уух гэж л төрийнх болгоно хэмээн зүтгэдэг гэх ойлголт амь бөхтэй тархинд суучихлаа. Хэрвээ хувьд байвал компани нь хэдэн зуун тэрбумын өртэй байхад дарга нь хэдэн арван саяын цалин авдаг тогтолцоо үйлчлэхгүй. Харин төрд бол компанийн өр даргын цалинд үйлчлэхгүй.
Тиймээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Ц.Ням-Осор та ядаж “Эрдэнэт” үйлдвэрийн өр хийгээд даргын цалингийн талаарх бодит мэдээллийг нэг тийш нь болгомоор юм.

0 Сэтгэгдэл