Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Н.Нацагмаа: Бичил уурхайчид бизнесийн бусад салбарт шилжин ажиллаж эхэлсэн

Хэнтий аймгийн бичил уурхайн холбооны тэргүүн Н.Нацагмаагаас бичил уурхайчдын өнгөрсөн ба өнөөгийн үеийн талаар тодрууллаа.

-Хэнтий аймгийн хэмжээнд бичил уурхайчид хэдэн га талбайгаас ямар ашигт малтмал олборлож байна вэ?
-Хэнтий аймгийн хэмжээнд найман суманд бичил уурхай эрхэлж байна. Үүний долоон суманд жоншны уурхай бий. Норовлин сумын “Хамтын хүч” ТББ алтны шороон ордын ашиглаад орхисон овоолого дээр ажиллаж байгаа. Манай аймгийн хэмжээнд бичил уурхайн зориулалтаар ашиглахаар авсан 132.6 га талбай бий. Үүнээс одоо 48.7 га талбайг ашиглаж байна. Орон нутгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж гэрчилгээ, тамаг тэмдэг авч албажсан 22 нөхөрлөлийн 300 бичил уурхайчинтай. Мөн газрын асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан 28 нөхөрлөл бий.

-Бичил уурхайчдын ажиллаж амьдрах хууль эрх зүйн орчин хэрхэн бүрдсэн бэ?
-Бичил уурхай асуудлыг зохицуулах түр журам анх 2010 онд гарсан. Өнөөг хүртлэх хугацаанд бичил уурхайчид ажиллах эрх зүйн орчноо бүрдүүлж чадлаа. Сум орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг боллоо. Албан ёсны бүртгэлтэй доод тал нь 9 гишүүнтэй нөхөрлөл байгуулах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Мөн сум сумандаа нөхөрлөлүүдээ нэгтгэж эрх ашигаа хамгаалах, төрийн байгууллагтай хамтарч ажилладаг ТББ-аа байгууллаа. Сумдын ТББ нь аймгийн хэмжээнд нэгдэж хариуцлагтай бичил уурхайчдын нэгдсэн холбоог байгуулсан. Энэ нэгдсэн холбоо нь Швейцарын хөгжлийн агентлагын “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй энэ онд хамтарч ажиллах гэрээ байгуулж төлөвлөгөө гаргаад байна. Ингээд бичил уурхайчдыг албажуулах, хүний эрхийн хүрээнд ажиллах, ёс зүйн сэдвээр сургалтууд хийж эхэлсэн.

-Байгалийн баялаг шавхагдана. Тэгэхээр бичил уурхайчид цаашид ажиллаж амьдарах хоёрдох ажлын ажлын байраа бэлдэж байгаа юу?
-Бичил уурхайчдын нэн тэргүүн шийдэх асуудал нь хоёр дахь орлогын эх үүсвэр. Өнөөдөр бичил уурхай ажиллах эрх зүйн орчноо бүрдүүлж тодорхой хэмжээний орлого олдог болсон. Сум орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэхэд  бид чамгүй үүрэг гүйцэтгэж байна. Мөн татвар, шимтгэлд хариуцлагтай хамрагддаг боллоо. Гэвч цаашид бичил уурхайгаар ажиллаж амьдрах боломжгүй. Иймд бичил уурхайн орлогоо хоёр дахь ажлын байраа бэлдэх талаар бид ярьж, хэрэгжүүлж байгаа.
-Бичил уурхайчдад хүний тухай ойлголт ямар хэмжээнд байна вэ?
-Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны дэмжлэгээр хүний эрхийн тухай сургалтад сумандын ТББ-ын гишүүдийг хамруулж байна. Тухайлбал, хамгийн сүүлд тавдугаар сарын 21-24 өдрүүдэд хүний эрхийн сургагч багшийн сургалтад 3 хүнийг Улаанбаатар хотод хамруулсан.  Хүний эрхийн асуудал бичил уурхайн салбарт  нэн тэргүүнд тавигдаж, яригдаж байдаг зүйл. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ч хамгийн эхэнд эрхэмлэх чухал асуудал.

-Та хувиараа ашигт малтмал олборлож явсан хүн. Тэгэхээр бичил уурхайчдын өнөөгийн байдлыг өмнөх үетэй харьцуулбал ямар байна вэ?
-Халуун, хүйтэн, бороо, цастай байсан ч өдрийн орлогоо олж амьжиргаагаа залгуулах гэж хууль бусаар айж, ичиж зүтгэдэг байлаа. Байгалийн хатуу ширүүн ямар ч нөхцөлд зөвхөн нэг машин шороо угаах, 200 кг жонш олборлох, өдрийн орлогоо олох зорилогтой ажиллаж байсан. Ингэж олсон  орлогоо өдрийн хоол, хүүхдийн сургалтын төлбөр зэрэгт зарцуулаад л дуусгана.  Тэгвэл өнөөдөр хууль ёсоор ажиллах эрх зүйн орчин бүрдээд хариуцлагтай гэрээ хэлцэл хийж нэгдэж хамтараад ажиллаж байна. Тэгэхээр орон нутгийн төсөл хөтөлбөрт хамрагдах, хоёр дахь орлогын эх үүсвэртэй болох боломж бүрдүүлэх нөхцөл бололцоо бүрдлээ. Хоёр дахь орлогын эх үүсвэртэй болох “Хөгжлийн шийдэл”, “Бизнесээ эхлэе” сургалтад хамрагдаж байна. Орон нутаг, аймгийн төсөл хөтөлбөрүүдэд хамргадах болсон. Тухайлбал, малжуулах, газар тариалан эрхлэх төсөл хөтөлбөрт бичил уурхайчид хамрагдаж байгаа. Жишээ нь Батноров суманд бичил уурхайн гишүүн байсан Дөкөн гэдэг залуу газар тариалан эрхлэх төсөлд хамрагдсан. Эхний ээлжинд хүнсний ногоо тариалж сумынхаа хэрэгцээг сүүлийн хоёр жилд хангаж ирсэн. Одоо аймгийн Хөдөө аж ахуйн газрын дэмжлэгээр хүнсний ногоо тариалж аймгийнхаа хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд 22 тонн тарвасын ургац авсан. Мөн жижиг цайны газраас бизнесээ эхлүүлж ресторон болгосон бичил уурхайчин ч бий. Мужаан цех, дугуй засвар ажиллуулж буй хүн байгаа. Бас барилгын засал чимэглэл, гагнуурын мэргэжил эзэмшин ажиллаж байна. Ер нь бичил уурхайчид бизнесийн бусад салбарт шилжин ажиллаж эхэлсэн юм.

-Бичил уурхайчид сум, орон нутгийн төсөлд хэдэн төгрөгийн татвар төвлөрүүлж байна вэ?
-Хүн амын орлогын албан татварт 2016 онд өөрчлөлт орсон. Үүнээс өмнө бичил уурхайчид орлого тодорхойлох боломжгүй гэсэн ангилалд хамрагдаж нөхөрлөлийн нэг гишүүн сард 53 мянган төгрөгийн татвар төлдөг байсан. Таван гишүүнтэй нэг нөхөрлөл сард 265 мянган төгрөг төлнө гэсэн үг. Тэгээд жилд 3 сая 120 мянган төгрөгийн татвар орон нутгийн төсөвт төлнө. Батноров суманд жилд 8-9 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг байлаа. Ингээд бодвол жилд 20-иод сая төгрөг орон нутгийн төсөвт оруулж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан