"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ц.Тансагмаа: Алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээг Дархан-Уул, Баянхонгор аймагт нээнэ

Швейцарын хөгжлийн агентлагын “Тогтвортой бичил уурхай” төслийн эксперт Ц.Тансагмаагаас уг төслийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.
-Бичил уурхайчид өнөөдөр ямар хэмжээнд ажиллаж байна вэ?
-Швейцарын хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай” төслийг 2005 оноос Монгол Улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн 13 жилийн хугцаанд нинжа хэмээн нэрлэгдэж хаа дуртай газраас ашигт малтмал олборлож байсан иргэдийг хууль журмын дагуу зохион байгуулалтад оруулах ажил хийлээ. Мөн хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлт хийх зэрэгт сургаж чадвахжуулж ирсэн. Тухайлбал, Хэнтий аймгийн Норовлин сумын “Норвлин хамтын хүч” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ нөхөрлөл 45 хүний бүрэлдэхүүнтэй, зохион байгуулалт сайтай, алтны шороон ордын овоолго дээр ажилладаг. Бичил уурхайчид өнөөдөр албажаад орон нутагтай гэрээ хийж ажиллаж байгаа юм. Уг нөхөрлөл байгуулагдаад хоёр жил болсон. Энэ хугацаанд 8 га талбайг нөхөн сэргээсэн. Мөн гишүүдийнхээ нийгмийн даатгал, халамж, болон бусад татварыг орон нутгийн төсөвт оруулдаг. Эдгээрээс гадна бичил уурхайчид орлогын хоёр дахь эх үүсвэртэй болж эхэллээ. Өөрөөр хэлбэл бичил уурхайгаас өөр ажлын байртай болж буй юм. Ингээд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтад хамрагдах, дугуй засвар ажиллуулах, мал аж ахуйтай болж байна.
-“Тогтвортой бичил уурхай” төсөл цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөө байна вэ?
-Манай төслийн хүрээнд бичил уурхайчдын олборлосон алтыг Монголбанкинд тушаах бололцоо бүрдүүлж өгч байна. Энэ хүрээнд Дархан-Уул, Баянхонгор аймагт алт худалдан авах нэг цэгийн үйлчилгээ байгуулахаар ажиллаж байгаа. Мөн бичил уурхайчдаа мэдээ, мэдээлэлээр хангахын тулд “Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийг байгуулсан. Энэ цахим төвийн сайтаар алт, мөнгө, жонш зэрэг ашигт малтмалын үнэ ханш болон өөрт хэрэгтэй бусад мэдээ мэдээллийг авдаг болсон. Ер нь хүний эрхийн тухай болон бичил уурхайтай холбоотой хууль, дүрэм, журам, гарын авлага зэрэг хэрэгцээтэй мэдээллийг уг төв түгээдэг.
-Танай төсөл хэрэгжих хугацаандаа хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийв. Цаашид хэрхэн ажиллах вэ?
-Ирэх онд "Тогтвортой бичил уурхай" төсөл хэрэгжиж дуусна. Төсөл 2005 оноос хойш хэрэгжихдээ нийт 6 сая гаруй швейцар франк зарцуулсан. Бид 2013 онд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоог байгуулсан. Төсөл хэрэгжиж дууссаны дараа энэ холбоо бичил уурхайн асуудлыг зохицуулж явна.

0 Сэтгэгдэл