Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ТЭТГЭВРИЙН ХҮҮ 12 ХУВЬ БОЛЛОО
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлж байна.Энэхүү ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН болон Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ”-г 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн байгуулсанаар 12 сар хүртэлх тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг сарын 1, жилийн 12 хувь болгож буурууллаа.
Түүнчлэн банкуудын хооронд шударга өрсөлдөөнийг бий болгох, тэтгэвэр авагчдад тэгш боломж олгох зорилгоор Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудтай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2018 оны гуравдугаар дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийг дээр дурдсан нөхцөлөөр авах боломжтой болсон байна.
2018 оны эхний тавдугаар сарын байдлаар нийтдээ 27 мянга 678 тэтгэвэр авагч 24 мянга 685.9 сая төгрөгийн зээлийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр авчээ. Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 12 хувь болгон бууруулснаар тэтгэвэр авагчид 2018 онд 396.0 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна.

0 Сэтгэгдэл






















