Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн төсөл батлагдав

УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хаалттай хэлэлцсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн нэр томъёог “Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай ” болгон өөрчилж,хуулийн төслийг баталлаа.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль нь банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс банкны салбарын төлбөрийн чадварыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой юм.

Банкны салбарт хийгдсэн активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааг хангаагүй, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчдэд өөрийн хөрөнгийн дутагдалыг нэн тэргүүнд өөрийн нөөц бололцоогоор хангуулах, төрийн оролцооноос хувийн салбарын хөрөнгө оруулалтыг илүү хөхиүлэн дэмжих, тэргүүн ээлжинд хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх эрх зүйн орчинг уг хуулиар бүрдүүлсэн болно.

Өөрийн хөрөнгийн дутагдалтай, системд нөлөө бүхий банкны хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх бүхий л арга хэмжээг авсан боловч өөрийн хөрөнгийн шаардлагыг 2018 онд багтааншаардлага хангаагүй тохиолдолд төртухайн банкны хувьцаа эзэмшигчдэд банкны бүх алдагдлыг хүлээлгэн, банкны хувьцааг алдагдлын дараах бууруулсан үнээр худалдан авах замаар дахин хөрөнгөжүүлэхарга хэмжээг авахаар хуульд заагаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан